Женнифер Лопез, Бен Аффлек нар ''учир ургуулсан уу''?

2021/05/02

Хосууд салсан ч найзууд хэвээр үлдэж чадна гэж та боддог уу? 

Бетмений дүрээр олонд танигдсан жүжигчин Бен Аффлек 2002 онд дуучин Женнифер Лопезтой сүй тавьсан ч ердөө хоёрхон жилийн дараа сүйгээ цуцалсан байдаг. Гэсэн ч хосууд өнөөдрийг хүртэл найз нөхдийн харилцаатай байжээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард дуучин Женнифер Лопез дөрвөн жил хамт байсан Алекс Родригезээс салж буйгаа зарласны дараа жүжигчин Бен Аффлекийн гэрт зочилсон нь папарацын дуранд буужээ. Тэднийг эргэн нийлэв үү гэх хардлага цахим ертөнцийг шуугиулаад байсан ч одоогийн байдлаар дуучид ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа юм. 

Харин дуучны ойрын эх сурвалжийн мэдээлж буйгаар Женнифер Лопез Алексаас салсныхаа дараа хэд хэдэн удаа Бен Аффлектай уулзсан бөгөөд тэд бие биенийхээ дэргэд өөрийнхөөрөө байж чаддаг сайн найзууд болж чадсан учир ингэж ойр ойрхон уулзах болсон гэжээ. Гэсэн ч тэдний эргэн нийлсэн эсэх тодорхойгүй байгаа юм. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна