Өнөөдөр Аугаа их Эх орны дайны Ялалтын 76 жилийн ойн баяр тохиож байна. Энхийг сахиулах үйлсэд амь биеэ хайхралгүй зүтгэж, халуун элгэн нутгаа амиараа хамгаалсан цэрэг эрсийн тухай бид бишгүй л сонссон. Тэгвэл тэднээс дутахгүй эмэгтэй байлдагчдыгаа бид тэр бүр мэдэхгүй шүү дээ.
ЗӨВ.МН энэ удаа Светланы Алексиевичийн «У войны не женское лицо» (Дайны өмнө эмэгтэйлэг царай байдаггүй) номд бичигдэн үлдсэн эмэгтэй дайчдын дурсамжуудаас орчуулан хүргэж байна.
1. Шархадсан цэргүүдийн гараас тэлээгээрээ оосорлож, дайны бүсээс аварсан эмэгтэй найзыг минь 19 насанд нь ''Эр зоригийн медалиар'' шагнав. Тэр маань шагнуулсан жилээ буурал үстэй болчихсон байв. Эмэгтэй хүнд залуу насны бэлгэдэл болсон өтгөн хар үснээс өөр гоо сайхан үгүй. Гэтэл тэр минь 19-хөн насандаа саарал толгойтой болчихсон.
2. Би сэхээн амьдруулах тасагт шөнийн ээлжид гарч байлаа. Шархадсан цэрэг эрийн биеийн байдал сайнгүй байв. Эмч түүнийг энэ шөнөдөө нас барна гэж надад хэлсэн. Би түүн дээр очоод ''Танд яаж туслах вэ'' гэж асуусан. Тэр хариуд нь инээмсэглээд, ''Та цамцаа тайлаад, надад хөхөө харуулаач. Би эхнэртэйгээ уулзаагүй удлаа.'' гэсэн. Би түүний эцсийн хүслийг биелүүлсэн.
3. Бид маш залуудаа цэрэгт явсан. Дайны үед төрж, өссөн охид цэрэгт явсан гээд бод доо. Маш залуугаараа. Аав минь намайг 15 настайд, дүүг минь 14 настайд биднийг сувилахуйн сургуульд хүргэж өгсөн. Тэр хэлэхдээ, ''Миний эх орныхоо ялалтын төлөө хийж чадах цор ганц зүйл бол охидоо фронтод зүтгүүлэх явдал юм'' гэсэн.
Аав минь цэргийн хүн байлаа. Манайх эрэгтэй хүүхэдгүй айл. Аав. охин дүү, би, ээж бид бүгд эх орныхоо төлөө зүтгэсэн.
4. Дайн дууссан ч хар дарсан зүүднүүд хэзээ ч намайг орхиогүй. Зүүд болгон нэгэн ижил. Миний автомат буу гацна, эвдэрнэ, тэгээд л нэг мэдэхэд бид бүслэлтэд орсон байна. Сэрэхдээ би шүднүүдээ тас зууж сэрдэг. Хаана байгаагаа санахгүй, цаг хугацаа тэрхэн үед л гацсан мэт аймшигтай мэдрэмж.
5. Би фронтод нэгдэхээсээ өмнө бурханд хэзээ ч итгэдэггүй байлаа. Ер нь яах гэж итгэх юм? Шинжлэх ухааныг шүтдэг нэгэн байв. Гэсэн ч фронтод очсоныхоо дараа үргэлж залбирдаг болов. Бүр чин сэтгэлээсээ шүү. Байлдаан бүрийн өмнө залбирна. Эцэг эхдээ очих юм сан, харих юм сан хэмээн залбирна. Амийг минь хэлтрүүлээч гэж гуйна.
6. Дайны үед хамгийн тэвчишгүй зүйл гэвэл миний хувьд эрчүүдийн дотуур хувцас өмсөх байв. Хангамж хүрэлцээ муу байсан учир фронтын бүх охид эрчүүдийн урт, ''муухай'', өргөн дотуур өмд өмсөх хэрэгтэй болдог байв. Үнэхээр хараал идсэн муухай мэдрэмж. Бид эх орныхоо төлөө байлдаж байна, амь нас дээсэн дөрөөн байна, эрчүүдийн дотуур өмд өмсчихсөн явж байна. Энэ маягаараа дөрвөн жил өнгөрсөн. Гэтэл нэг л өдөр бидэнд хангамж ирлээ. Үүн дотор эмэгтэй хөхөвч, дотуур өмд байгааг хараад би уйлсан. Баярласан, инээсэн.
7. Би шархадсан танкны цэрэгт боолт хийж байна. Гэтэл тэр надаас дайны талбар дунд, тэр их замбараагүй байдал аюул дунд миний нэрийг асуусан. Бүр намайг царайлаг харагдаж байна гэсэн шүү! Ийм аймшиг аюул дунд тийм зүйл сонсох сонин л байдаг юм билээ.
8. Би үнэхээр үзэсгэлэнтэй хөлтэй. Урт нарийхан, тэгшxэн. Хөлөө гэмтээх вий, хөлгүй болох вий гэж хамгийн их айж байлаа. Эмэгтэй хүн үзэсгэлэнтэй байхыг хүсэлгүй яах вэ?
9. Эрчүүд гадаа гал асааж хувцаснаасаа бөөснүүдээ сэгсэрч унагаад л болно. Харин эмэгтэйчүүд бид яах вэ? Хүнгүй газар очиж хувцсаа тайлаад нэг нэгээр нь бөөснүүдээ дотуур хувцас, умдагны үс, толгойноосоо түүнэ. Дайны үе ч гэсэн бид эмэгтэйчүүд шүү дээ.
10. Дайн дуусаж эх орондоо ирэх үед эх орон минь биднийг яаж угтсан гээч? Эрчүүд нь ч чимээгүй л зогсож байсан. Харин эмэгтэйчүүд нь бидэнрүү зандарч, хашхирч байв. ''Та нарыг яах гэж фронтруу явсныг чинь мэднэ'', ''залуу эрчүүдийг уургалж, толгойг нь эргүүлж яваад ирээ биз дээ?'', ''Фронтын биеэ үнэлэгчид...'' гэх үгс чихний хажуугаар бууны сум мэт нисэлдэн байв. Эх орондоо ирлээ, бид.
11. Миний хөл байхгүй болчихсон байлаа. Миний хөлийг тайрчихсан байв.Хөлийг минь тайрах ажил маш харанхуй бүдүүлэг аргаар явагджээ. Ариутгах, мэдээ алдуулах зүйл гэчxээр юм огт байсангүй, хүний урманд архи спирт байсангүй дээ. Би ойд хавтан дээр хэвтэж байв. Ямар ч өвчин намдаагчгүй. Ердөө л сарны гэрэл надад хань болж байв.
Миний хөлийг тайрсан эмч надад хэлсэн энэ үгс хэзээ ч мартагддаггүй. ''Би түүний өмнө мөргөмөөр байна. Эрчүүд хүртэл хөлөө тайруулж байхдаа түүн шиг тэвчээртэй байдаггүй. Ганц ч удаа өвчиндөө орилсонгүй дуусгалаа. Тэр бол жинхэнэ баатар'' хэмээсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
150.129.141.141
Frontin Emegteichuudee gej... .... baharhmaar saihan humuus shuu!
Хариулах64.119.17.242
Uneheer aguu ard tumen shuu
Хариулах66.181.184.78
delhiin hvn torlogtoniig avarsan aguaa baatarlag bvsgvichvvd bolon aml nasaa aldsan zaluuchuudiin altan sharild hvn torlogtnii omnoos hvndetgen mehiin eslii
Хариулах202.179.21.247
Эх болсон эх орон чинь дуудаж байна .гэдэг үгийг Монголчууд бид нар ч гэсэн утгыг нь хааяа бодож баймаар шүү.Ялангуяа төр засагт үүрэг гүйцэтгэж буй эрхмүүдээ.цэргийн алба хаагчдаа ,ИХ-ын гишүүдээ.