ДЭМБ-ын тэргүүн вакцинаасаа хуваалцахыг баян орнуудад уриалжээ

С.Гандэлгэр
2021/05/15

Баян чинээлэг орнууд хүүхэд, өсвөр насныхныг коронавирусний вакцинжуулалтад хамруулах төлөвлөгөөгөө түр хойшлуулж, бага орлоготой орнуудад вакцинаасаа хуваалцах хэрэгтэй гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебреисус мэдэгджээ.

Вакциныг шударга хуваарилах зорилготой “Covax” олон улсын механизмаар дамжуулан дэлхий дахиныг илүү их вакцинаар хангахыг тэрбээр баасан гарагт чинээлэг улс орнуудад уриалсан байна. Энэхүү механизм нь хэрэгжиж байгаа ч вакцины хуваарилалт улс орнуудад жигд бус хэвээр байгаа юм. Хэрэглэх зөвшөөрөл олгогдож эхэлснээс хойш вакцины нийлүүлэлтийн дийлэнх хэсэг нь чинээлэг орнуудад хийгджээ.

Мөн Канад улс “Pfizer”-ийн вакциныг 12-15 насныханд хэрэглэх зөвшөөрлийг олгоод байгаа юм. Халдварын тохиолдол хамгийн өндөр байгаа тус улсын Альберта мужид 12-аас дээш насныханд вакцин хийлгэхийг санал болгоод байгаа аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна