Өнөөдрөөс эхэлж явуулын 40 амбулаторийн автобус төвийн зургаан дүүрэгт хуваарилагдаж ажиллахаар болжээ. Тус амбулатори нь халдварын шинж тэмдэг илэрсэн болон гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүст эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг хүргэх аж.
Мөн PCR шинжилгээ авах том оврын автобусуудыг нэмэлтээр гаргаж, "Буянт-Ухаа" спорт цогцолбор, "Таван шар", “Тэнгэр плаза” зэрэг газруудад байршуулсан байна.
Түүнчлэн Коронавирусийн үед зөвлөгөө мэдээлэл өгөх нэгдсэн лавлах 119 төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ЭМЯ-ны дэргэд Эмнэлзүйн зөвлөгөө өгөх хоёрдугаар шугам ажиллаж эхэлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.52
Худлаа байна. PCR биш байна
Хариулах202.126.89.38
Хагас бүтэн сайнд ажиллөх бол уу
Хариулах139.5.216.12
12 gl buuchihiin hedhen hun avaad. Tsagaa sunga esvel toogoo nemeechdee
Хариулах