БНСУ-д нэг өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо анх удаа 2000-ыг давжээ. БНСУ-д корона вирусний анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 568 хоног өнгөрсөн бөгөөд албаны хүмүүс наймдугаар сараас халдварын тохиолдол огцом нэмэгдэнэ хэмээн таамаглаж байсан нь биелэлээ олжээ.
Албаны хүмүүсийн мэдээгээр наймдугаар сарын 9-ний өдөр 1384 тохиолдол бүртгэгдсэн бол өчигдөр буюу 10-ны өдөр 2021 тохиолдол бүртгэгдэж халдварын тохиолдол огцом нэмэгджээ. Солонгосын томоохон нийслэл хотуудад халдвар эрчимтэй тархаж, нэн ялангуяа Сөүлд 618, Кёонгид 652, Инчонд 110 хүн бүртгэгдсэн байна. Харин орон нутгийн бүсүүдэд 641 тохиолдол бүртгэгджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна