Гаднын орнуудад коронавирусийн халдвар амьтдад халдварласан тохиолдол хэд хэд бүртгэгдсэн талаар мэдээллээ. Цар тахлын вирус зөвхөн хүнээс хүнд бус гэрийн тэжээвэр болон үржүүлгийн амьтдаар дамжин халдвар тархах эрсдэлтэй учир мал, амьтадтай харьцдаг хүмүүс илүү анхааралтай байх, вакцинжуулалтдаа хамрагдах шаардлагатай хэмээн ЭМЯ-наас анхааруулав.
Монгол Улсын хувьд ч гэсэн энэ чиглэлээр тандалт, судалгааны ажлыг Мал эмнэлэг, ЗӨСҮТ хамтран судалж, халдваргүйжүүлэлт хийж байгаа аж. Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр /2021.08.14/ тус байгууллагуудын удирдлагуудтай уулзаж нөхцөл байдлын мэдээллийг авч, цаашид хамтран ажиллах чиглэлүүдээ тохирлоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна