Монгол руу их хэмжээний хар тамхи тээвэрлэсэн хэргээр шалгагдаж байгаа Э нь өмнө нь Хонконг улсад ял эдэлж байжээ

2021/08/16

ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх газрын мэргэжилтэн Н.Зоригтбаатар: 2021 оны наймдугаар сарын 11-ний өдөр өмнөд Африкийн улсаас 989,2 грамм метафетамин/мөс/ гэх бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Дээрх гэмт хэрэгт Чингэлтэй дүүргийн оршин суугч Б, Баянзүрх дүүрэгт оршин суугч Э нарыг холбогдуулан шалгаж байгаа аж.

Уг гэмт хэрэгт холбогдогч этгээд Э нь Хонконг улсад хар тамхи, мансууруулах бодис зөөвөрлөсөн хэргээр 10 жилийн хорих ялыг эдлээд 2020 онд суллагдаад Монгол Улсад ирээд байжээ. 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7.3.3-т заасны дагуу улсын хилээр хар тамхи, мансууруулах бодис нэвтрүүлж үйлдсэн бол 5-12 жилийн хорих ялаар шийтгэдэг хуулийн хариуцлага байдаг. Тиймээс иргэд, олон нийтийг улсын хилээр нэвтрэхдээ бусдаас ачаа тээш, илгээмжийг авахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.25.205
    2021/08/16

    Сэтгүүлчээ юу бичиж байгаагаа жоохон хараач ээ Хонконг улс гэж байхгүй шдээ

    Хариулах