АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден коронавирусийн эсрэг III тунгийн вакцинд хамрагдлаа

2021/09/28

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунгаа хийлгэсэн явцыг Цагаан ордон “Твиттер” хуудас болон бусад сувгаар шууд дамжууллаа.

Байден Ерөнхийлөгч “Файзер” /Pfizer/ вакцин тариулсан байна. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдохоосоо өмнө ч гэсэн “Файзер” вакцины эхний хоёр тунг хийлгэсэн байсан аж.

Энэ үеэр Жо Байден "АНУ-д болж буй үйл явдал бол вакцинд хамрагдаагүй “цөөнх иргэд” улс оронд нь “вакцин хийлгээгүй хүмүүсийн тахал” гэгчийг бий болгож байгаа тул бүх америкчуудыг коронавирусийн эсрэг вакцин хийлгэхийг байнга уриалж байна” хэмээжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна