Японы өмнөд арал Кюшүд оршдог Асо галт уул өчигдөр үдээс өмнө дэлбэрчээ. Асо уул нь өглөөний 11.43 минутын орчимд дэлбэрсэн гэж Японы цаг уурын агентлагаас мэдээлэв.
Дэлбэрэлтийн үеэр агаарт 3.5 км-ийн өндөрт үнс нурам цацсан байна.
Тус улсын цаг уурын хүрээлэн галт уулын дэлбэрэлийн гуравдугаар түвшний анхааруулгыг нутгийн оршин суугчдад өгчээ.
Гуравдугаар түвшинд иргэдийг галт уул руу ойртохгүй байх, уулын тогооноос нэг километрийн радиус дотор том хад чулуунд цохиулах аюултайг анхааруулдаг байна.
Галт уул дэлбэрэхээс өмнө уул руу авирахаар явсан 16 хүн эсэн мэнд эргэж ирсэн байжээ.
1,592 метрийн өндөртэй Асо уулын тогооноос агаарт цацагдсан үнс нурам ойролцоох тосгон суурингуудад удахгүй буух төлөвтэй байгааг цаг уурчид анхааруулжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.9
Ха ха
Хариулах