Италийн “ITA” агаарын тээврийн компани ажлын байраа цомхотгох, ажилчдын цалинг бууруулах арга хэмжээ авсан нь багагүй шүүмжлэлийг дагуулж байна.
Ажлын байрны цомхотголоор ажлаасаа халагдсан онгоцны үйлчлэгч бүсгүйчүүд Итали маягаар эсэргүүцлээ илэрхийлжээ.
Тодруулбал, тус агаарын тээврийн компанид ажиллаж байсан 50 орчим онгоцны үйлчлэгч эмэгтэй Ромын эрх мэдлийн төв болсон "Кампидоглиод" талбайд дүрэмт хувцастайгаа гарч ирэн хувцсаа тайлж улмаар дотуур хувцастайгаа үлдэн "Бид Алиталиа байна" хэмээн хоолой нийлүүлэн хашгирчээ.
Тэд зөвхөн ажлын байраа алдсан явдалд эсэргүүцлээ илэрхийлээд зогсохгүй “ITA” компанийн зүгээс үлдсэн ажилчдад тулгаж буй ажлын байрны нөхцөлийг эсэргүүцэн жагссан гэжээ.
Харин “ITA”-ийн ерөнхийлөгч Альфредо Алтавилья энэ талаар Италийн өдөр тутмын “Il Fatto Quotidiano” сонинд ярилцлага өгөхдөө "Гэрээний асуудлын талаар ярих зүйл үлдээгүй. Бүх ажилтан ажлын гэрээнд гарын үсэг зурж, хэвийн байдлаар ажиллаж байна" гэжээ.
.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
61.102.147.37
Uu chaavaasdaa dandaa hugshin avgai nar baih shivdee..
Хариулах