Путин цар тахалтай тэмцэхэд зэвсэгт хүчнээ дайчилж болзошгүй

2021/11/02

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр коронавирусийн өвчлөл, эндэгдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан цар тахалтай тэмцэх үйлсэд зэвсэгт хүчнээ дайчилж магадгүй хэмээн мэдэгджээ.

Тэрбээр Даваа гарагт ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу болон армийн бусад өндөр албан тушаалтнуудтай уулзахдаа “Улс орны нөхцөл байдал маш хүнд байна. 

Өдөрт 40,000 гаруй тохиолдол. Өмнө нь хэзээ ч ийм өндөр байгаагүй. Шаардлагатай бол иргэний эрүүл мэндийн байгууллагуудад тусламж, дэмжлэг үзүүлэхийг би та нараас хүсэж байна. Магадгүй бэлэн материалаар түр эмнэлгүүд угсрах шаардлага гарвал армийн нөөц чадварыг ашиглах хэрэгтэй болох байх” гэжээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна