Бүгд Найрамдах Ирак улсын Ерөнхий сайд Мустафа аль-Кадхими руу өнгөрсөн амралтын өдрөөр тэсрэх бодис тээвэрлэсэн гурван дроноор халджээ.
Тодруулбал, Мустафа аль-Кадхимийг Багдадын ногоон бүсэд байрлах өндөр хамгаалалттай эзэмшил рүү тэсрэх бодис тээвэрлэсэн гурван дрон нэвтэрчээ. Ерөнхий сайдын хамгаалалтын албанаас халдсан тус дронуудын хоёрыг устгасан ч, зургаан хамгаалагч нь хүнд шархаджээ.
Албаны эх сурвалжуудын үзэж байгаагаар тэсрэх бодис тээвэрлэсэн дронууд ерөнхий сайдын зургаан хамгаалагчийг хүнд гэмтээсэн учраас " Ирак улсын ерөнхий сайдыг хөнөөхөөр оролдсоныг баталж байна" хэмээн үзжээ.
БНИУ-ын Ерөнхий сайд Мустафа аль-Кадхимигийн "Хүн бүр тайван, тэвчээртэй байгаарай" хэмээн халдлага болсон эдлэнгээсээ гэмтэлгүй зугтсанаа мэдээлжээ.
Тус халдлагыг сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор АНУ, Ираны талыг үйлдсэн байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна