YouTube өөр дээр нь нийтлэгдсэн бүх контентоос “dislike” товчийг дарсан тоог нийтэд харуулахаа больжээ.
Видеог оруулсан хүн л зөвхөн dislike-ийн тоог харах ба бусад үзэгчдэд харагдахгүй.
Энэ оны эхээр явуулсан туршилтын үр дүнд ийм шийдвэр гаргаснаа YouTube компани тайлбарлажээ.
Хэн нэгний бүтээлийг хорлох гэсэн этгээдүүд бөөнөөрөө “dislike” товчийг дарснаар бусад үзэгчдэд бас нөлөөлдөг нь туршилтаар тогтоогдсон байна. Уг товчийг хэдэн хүн дарсныг харуулахгүй болсны дараа ердийн үзэгчид дарах нь багассан байжээ.
Ингэснээр шинээр видео суваг нээсэн хүмүүсийг мохоох, урмыг нь хугалах нэг хүчин зүйл алга болж, бүтээгчдэд өмнөхөөсөө илүү таатай платформ болох болно гэж YouTube тооцоолсон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна