Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусын омикрон хувилбарын талаар мэдээлэл хийлээ.
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын судлаачид болон бусад улсын судлаачид Омикрон хувилбарын талаарх олон төрлийн судалгааг хийж байгаа ба эхний үр дүнгүүд гармагц мэдээлэлийг тогтмол өгөх болно гэжээ.
Омикрон хувилбарыг Дельта зэрэг хувилбартай болон бусад харьцуулахад халдварлах чадвар өссөн эсэх нь эцэслэн тогтоодоогүй. ӨАБНУ улсад тохиолдлын тоо огцом нэмэгдсэн ба энэхүү нэмэгдэл нь Омикрон хувилбартай холбоотой эсэх талаарх тархвар зүйн судалгаа хийгдэж байна.
Омикрон хувилбарын халдвараар өвчилсөн хүмүүсийн хүндрэл нь Дельта зэрэг хувилбартай болон бусад харьцуулахад хэр хөнгөн эсвэл хэр хүнд байгаа мэдээлэл одоогоор тодорхой болоогүй.
Омикрон хувилбарын халдварт өртөгсөдийн клиникийн шинж тэмдэг мөн бусад хувилбараас өөр гэдэг дээр мөн мэдээлэл одоогоор байхгүй ба халдварт өртөгсөдийн өвчлөл хүнд байгаа дээр мөн мэдээлэл байхгүй" гэжээ.
ДЭМБ улс орнуудад шинжлэх ухаанчаар хандан, эрүүл мэндийн олон улсын дүрмээ дагаж мөрдөхийг уриалав. Хилийн хориг африк иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж, нийлүүлэлтийн сүлжээг доголдуулах эрсдэлтэйг ч анхааруулжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна