Твиттер бусдын зургийг зөвшөөрөлгүй нийтлэхийг хоригложээ

Х.Есү
2021/12/01

Хоёр өдрийн өмнө Твиттер компанийн гүйцэтгэх захирал Жэк Дорси албан тушаалаасаа огцорч, технологи хариуцсан дэд захирал Параг Агравал түүнийг залгамжлахаар болсон.

Твиттер өчигдөр танилцуулсан шинэчлэгдсэн журамдаа бусдын гэрэл зургийг зөвшөөрөлгүй нийтлэхийг хориглох заалт нэмжээ.

Гэхдээ энгийн хүмүүст л энэ журам үйлчлэх юм байна. Хэн нэгэн тухайн хүний гэрэл зураг, дүрс бичлэгийг зөвшөөрөлгүйгээр нийтэлсэн бол Твиттер компанид мэдэгдээд устгуулж болох аж. 

Твиттер компаниас гаргасан мэдэгдлээс үзвэл олны танил хүмүүст, эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслийн дуранд өртсөн хүмүүст уг журам үйлчлэхгүй гэж ойлгогдож байгаа юм. 

Гэхдээ яг ямар шалгуурын дагуу зураг, дүрсийг устгах, устгахгүйг шийдэх дүрэм тодорхойгүй байгааг Твиттерийн хэрэглэгчид ихээхэн шүүмжилцгээж байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна