Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэн "О"-г АНУ-аас албадан авчиржээ


АНУ улсаас МУ-д оршин сууж байгаа болон гадаад улсад амьдарч байгаа МУ-ын иргэдийн интернет банкинд удаа дараа хууль бусаар халдаж их хэмжээний хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татагдсан  “О” гэгч этгээдийг ЭЦА-аас интерполын шугамаар ОУ-д эрэн сурвалжилж байсан.  

Тэгвэл өнөөдөр АНУ-ын хууль сахиулах байгууллагаас хүлээн авч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна. 

Уг этгээд нь 2018 онд АНУ очсон бөгөөд 2019 оноос эхлэн иргэдийн интернет банкруу халдаж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт шалгагдаж байсан юм. 

Тухайн этгээд нь гадаад улсад амьдардаг байсан тул Эрүүгийн цагдаагийн албанаас ОУ-н хэмжээнд эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулсан бөгөөд үүний үр дүнд өнөөдөр уг этгээдийг АНУ-аас МУ-д албадан авч ирсэн юм. Тус этгээдийг одоогийн байдлаар 100 орчим үйлдлээр, иргэдэд тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан гэх мэдээлэл байгаа юм.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.19.193
    2021/12/03

    АНУ, интерпол өгөх хүнээ дор нь олоод өгчихдөг бололтой. Харин зарим хүмүүсийг хичнээн ч жил хайгаад олдоггүй юм байна.

    Хариулах
  • 106.102.142.94
    2021/12/02

    Болдог л юм бна шдэ томчуудаа авчир

    Хариулах
  • 66.181.161.123
    2021/12/02

    Мундаг байна Одоо Сайханбилэгийг авчир хамгийн хатуу цээрлүүл

    Хариулах
  • 88.116.92.142
    2021/12/01

    Жараахай биш томчуудыг н авчир

    Хариулах
  • 202.21.124.130
    2021/12/01

    Болдогл юм бнашдээ Сайханбалаг аа авчираач

    Хариулах