ДЭМБ: Омикрон хувилбартай холбоотой нас баралт одоогоор бүртгэгдээгүй

Х.Есү
2021/12/05

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад анх илэрсэн коронавирусийн Омикрон хувилбар өнөөдрийн байдлаар дэлхийн 38 улсад тархаад байна.

Баасан гарагт болсон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын долоо хоног тутмын хурлын үеэр Омикронтой холбоотой нас баралт одоогоор дэлхийн аль ч улсад бүртгэгдээгүй байгааг тус байгууллагын төлөөлөгч мэдээлжээ.

Гэхдээ шинэ хувилбарын хор хөнөөлийг тодорхой болгоход хугацаа шаардлагатай байгааг анхааруулсан байна.

Омикрон хувилбар гарсан нь вакцинжуулалтын явц дэлхий дахинд тэгш бус байгаагийн илэрхийлэл болохыг Дэлхийн Улаан Загалмайн Нийгэмлэгийн тэргүүн Франческо Рокка хэлжээ. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна