Өчигдөр дүрвэгчдийг АНУ-ын хил рүү тээвэрлэж явсан ачааны машин онхолдсон осол Гватемалын хилийн ойролцоох Мексикийн өмнөд нутагт гарчээ.
Ослын улмаас ачааны чингэлэгт зорчиж явсан 54 хүн нас барж, 105 хүн гэмтжээ. Бэртэж гэмтсэн 105 дүрвэгчийн 83 нь эрэгтэй, 22 нь эмэгтэй байснаас гадна хэд хэдэн хүүхэд байжээ.
Амиа алдсан дүрвэгчдийн цогцсыг зам дээр эгнүүлж тавьсан сэтгэл өвтгөм дүр зургийг Мексикийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан үзүүлсэн байна.
Тус ачааны машинд Гватемал, Доминиканы Бүгд Найрамдах Улс, Эквадор, Эль Сальвадор, Хондурас гэх улсын иргэд байсныг орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.
Дүрвэгчдийг хууль бусаар тээвэрлэж явсан жолооч ослын газраас зугтжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна