АНУ: Хар салхины улмаас 94 хүн амиа алджээ

Х.Есү
2021/12/13

АНУ-ын зургаан мужийг хамарсан хар салхины улмаас 94 хүн амь үрэгджээ. 

Хар салхины улмаас амиа алдсан, сураггүй болсон хүний тоо нэмэгдэж байна гэж BBC мэдээллээ.

100 жилийн настай сүм, дурсгалт газрууд сүйджээ.

Amazon компани хохирогчдын ар гэрийнхнийг дэмжих зорилгоор орон нутгийн хүмүүнлэгийн санд 1 сая ам.доллар хандивлахаа зарлажээ. 

CNN агентлагийн мэдээлж буйгаар Мейфилд тосгон бүхэлдээ сүйдсэн бөгөөд цаашид амиа алдсан хүний тоо 100 давах төлөвтэй байна гэдгийг хэлжээ. 

Эх сурвалж: BBC, CNN



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна