Хойд туйлын томоохон мөсөн гол бүрэн нурах аюултай байна

Х.Есү
2021/12/16

Америкийн Геофизикийн холбооноос Даваа гаригт Хойд туйлын томоохон мөсөн гол бүрэн нурах магадлалтай байна гэж мэдээлжээ.  

“Твейтийн мөсөн гол” хурдацтай нурч буй дүр зургийг хиймэл дагуулын тусламжтай олж илрүүлсэн бөгөөд тус мөсөн гол нь ойрын жилүүдэд ихээхэн хайлж далайн түвшин мэдэгдэхүйц өссөнд “Мөхлийн мөсөн гол” гэж нэрлэгдэх болжээ.

Тус мөсөн гол нь нийт хэмжээгээрээ “Флорида”  мужтай адилхан  бөгөөд дэлхийн дулаарлаас үүдэн нурж байгаа нь далайн түвшнийг нэмэгдүүлэх шалтгаан  болоод байна.

"Мөхлийн мөсөн гол”-ын зүүн хэсгийн бие нь далай доор оршдог байсан тул эрдэмтэд айх аюулгүй гэж үздэг байсан ч хурдацтай хагарч байгаа нь далайн дулааны түвшин өсөж байгааг үзүүлж байна гэжээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.160
    2021/12/22

    Дэлхийн сүйрэл ирж байна.

    Хариулах
  • 202.72.245.125
    2021/12/16

    Гол бол ус Харин мөсөн Хана нурах хувийн сургууль сэтгүүлч бололтой

    Хариулах