Сөүл хотын Хан мөрний хоёр эргийг холбосон гүүрнүүдээс үсэрч амиа хорлох оролдлого жилд 500 орчим удаа тохиолддог байна.
Тэгвэл Сөүл хотын захиргаа тус гүүрэн дээр хиймэл оюун ухааны технологи бүхий камеруудыг байрлуулжээ. Эдгээр камерууд нь амиа хорлох сэжигтэй үйлдлийг таньж, мэдээлэх үүрэгтэй юм байна.
Тухайлбал хэн нэгэн гүүрэн дээр хэтэрхий удаан саатвал сэжигтэй үйлдэл гэж үзээд ойролцоох аврах албаныханд мэдээлэх юм.
Шинэ технологийг өнгөрсөн нэг жилийн турш хөгжүүлсэн ба үүнд Сөүлийн Технологийн Хүрээлэн, Сөүл хотын Гал Түймэр, Гамшгаас Сэргийлэх Төв хамтран ажиллажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна