Израйль: 60-аас дээш насны иргэдээ вакцины дөрөв дэх тунд хамруулна

Х.Есү
2021/12/22

Израйль улс Омикрон хувилбарын вирусээс хамгаалахын тулд 60-aас дээш насны иргэд болон эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудаа вакцины дөрөв дэх тунд хамруулахаар болсныг тус улсын  ерөнхий сайд Нафтали Беннет өчигдөр зарлажээ.

“Израйль улсын иргэд дэлхийд анх удаа коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунд хамрагдаж байсан бол одоо бид дөрөв дэх тун дээр ч анхдагч болж байна” гэж хэлсэн Нафтали Беннет вакцины дөрөвдүгээр тундаа идэвхтэй хамрагдахыг уриалжээ. 

Эх сурвалж: Associated Press



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна