3,500 орчим жилийн хугацаанд битүү боодолтой байсан эртний Египетийн хааны занданшуулсан шарилыг орчин үеийн дижитал технологийн аргаар анх удаа задалжээ.
Тус мумми нь Нийтийн Тооллын Өмнөх 1525-1504 оны үед Египетийг захирч байсан Нэгдүгээр Аменхотеп хааных юм.
2019 онд Египет судлаач Захи Хавасс нь Кайрын их сургуулийн профессор Сахар Салем нар сүүлийн үеийн компьютер томографын машины тусламжтайгаар Аменхотепын муммийн “дижитал задаргаа”-г хийж эхэлсэн байна.
Шарилыг занданшуулахдаа хоёр гарыг элгэн дээр нь зөрүүлэн эвхэж тавьсан байжээ. Бусад хаадын муммигаас ялгаатай нь тархийг гавлын яснаас гаргалгүй хэвээр үлдээснийг тогтоосон байна. Шарилтай хамт 30 ширхэг эрдэнийн чулуу, үнэт эд зүйлс оршуулсны дотор 34 ширхэг алтан хэлхээ бүхий бүс байжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.42
Одоогоос эхлэн энхрий хайрт дарга нараа гэр бүл бараа болооч тоодон панз нартай нь хамт ийм аргаар мөнхжүүлэн дурсаж байцгаая
Хариулах