Тус улсад үймээн самуун үүсээд байгаатай холбогдуулан Казахстанд бензин, дизель түлш, автомашины хийн үнийг төрийн зохицуулалтаар зургаан сарын турш бууруулах шийдвэр гаргажээ.
Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах үүднээс Казахстаны эрх баригчид бод, бог малын экспортыг зургаан сар, төмс, лууванг гурван сарын хугацаагаар экспортлохыг хориглосон шийдвэр гаргав.
Автомашины шингэрүүлсэн хий өмнө нь литр нь 60 тэнгэ байсан ч эрх баригчид үүнийг хоёр дахин буюу 120 тэнгэ болгож нэмэгдүүлснээр Казахстанд эсэргүүцлийн жагсаал өрнөөд байгаа билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна