Казакстанд үймээний улмаас 164 хүн амиа алджээ

Х.Есү
2022/01/10

Казахстанд гарсан үймээний улмаас 164 хүн амиа алдаж, 5000-6000 орчим хүнийг баривчилжээ. 

Казакстан улсын Дотоод хэргийн яамнаас гаргасан тооцоогоор эмх замбараагүй байдлаас үүдсэн хохирлын хэмжээ 198 сая ам.долларт хүрчээ. Нийт 100 гаруй банк, аж ахуй нэгжүүд эд хөрөнгөө дээрэмдүүлж, 400 орчим тээврийн хэрэгсэл эвдэрч, сүйджээ.

Баривчлуулсан хүмүүс дунд гадаадын иргэд цөөнгүй байгаа бол амиа алдсан иргэдийн хоёр нь хүүхэд ажээ. Амиа алдсан хүмүүсийн 103 нь зөвхөн Алматы хотод бүртгэгдсэн ба энэ тоо тооцоолсноос их байж магадгүй байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна