“Хөх сувд-2022” мөсний баярыг ирэх гуравдугаар сарын 3-4-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгуулахаар болжээ.
Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Хөх сувд” мөсний баяр 20 дахь жилдээ ийнхүү зохион байгуулагдах гэж байна.
Мөсний баярын үеэр мөсөн шагайн тэмцээн, унадаг дугуй, тэшүүрийн тэмцээн, мото спортын үзүүлэх тоглолт, нохой чарганы уралдаан, мөсөн дээрх олс таталт, буухиа тэмцээн, “Аав, ээж би” тэмцээн, тахтай хатирах морьдын уралдаан, аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолт, бөөгийн тахилга, зан үйл зэрэг үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулдаг байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
49.0.135.184
Далайн мөс нь хэр зузаан байгаа юм бэ. Энд тэнд гол усны мөс нимгэн цөмрөөд хүн амьтан унаад л байгаа шүү. Ээ мэдэхгүй. дараа нь хүн амьтан эрсдэх вий дээ.
Хариулах