Бээжин 2022 өвлийн олимпын уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан чөлөөт үзүүлбэрийн төрөл өчигдөр болж өнгөрлөө.
Тус төрөлд тун хүчтэй өрсөлдөгчид өрсөлдсөн. Үзүүлбэрийн дараа ОХУ-ын уран гулгагч Александра Трусова нулимс дуслуулан ийнхүү ярьжээ.
Тэрбээр "Бүгд алтан медаль авч байна, надаас бусад нь, би гулгахыг үзэн ядаж байна, би энэ спортыг үзэн ядаж байна. Би дахиж хэзээ ч гулгахгүй, хэзээ ч." гэж хэлээд дасгалжуулагч руугаа хандан "Та бүгдийг мэдэж байсан, яаж ингэж чадаж байна аа" гэсэн байна.
А.Трусова сэтгүүлчтэй хийсэн ярилцлагандаа яагаад уйлсан талаар хэлэхдээ: "Би сүүлийн 3 жил томоохон тэмцээнд түрүүлсэнгүй. Би үргэлж сайн хичээж, эргэлтүүдээ нэмсээр ирсэн. Тэгснээр би түрүүлэх байтал тийм зүйл болсонгүй. Би зүгээр л уйлмаар санагдаад уйлсан юм. Би ээжээсээ, нохойгоосоо хол 3 долоо хонож байна." гэжээ.
Үүнээс харахад Камилиа Валиева багийн төрлөөр алт, Анна Щербакова ганцаарчилсан төрөлд алт авсан ба Александра Трусова нь алтан медалгүй буцаж байгаа ганц эмэгтэй тамирчин болж байгаа юм.
Эх сурвалж: Reuters.com
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.151.176
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах202.126.90.63
Монголын өмнөөс үзээд алд дүү
Хариулах103.229.120.18
Яг тэнцүү охидууд зарим нь олимпд ч орж чадахгүй карьер нь дуусч байгаа нь маш эмгэнэлтэй. Спортын хөгжлөө дагаад хэт өрсөлдөөнтэй байгаа нь нууц биш. Одоо ингээд карьер нь дуусч байгаа. Дараагийн охидууд нь араасаа хүлээгээд нь зогсож байна. Аргагүй дээ маш багаасаа маш их хичээж бэлдэж байсан. 12 настайдаа анхны 4 эргэлтийг хийж бусад охидууд араас нь хийж эхэлсэн.
Хариулах192.82.68.25
би бусдын адил хийлгэх ёстой сэргээшүүдийг чинь хэрэглэн биеээ сэглүүлсэн энэ олон хоногийн дуслаас залхаж гүйцлээ,одоо болсон би цаашид ингэж явахгүй энэ асуудлыг та бүгдийг мэдэж байгаа гэж дасгалжуулагч руугаа давшилсан
Хариулах98.169.36.32
Yag l uneng helj
98.169.36.32
Tag l hell
66.181.190.45
erguu mal
202.131.231.86
zaawal alt awahiinmu, mungu awchaad, surtei huuhed we
Хариулах