Орос улс Украинаас салсан хоёр мужийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, цэргээ оруулахаар боллоо

2022/02/22

ОХУ-ын Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Донецк Ард Улс (БНДАУ), Бүгд Найрамдах Луганск Ард Улс (БНЛАУ)-тай дипломат харилцаа тогтоохыг даалгав.

Өчигдөр орой болж өнгөрсөн үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны дараа Украинаас салсан Донбассын хоёр мужийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тогтоолд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурж, баталгаажуулав.

Эдгээр мужууд 2014 онд Украинд гарсан Майданы хувьсгалын дараа Киевийн засаг захиргаанаас гарч байгаагаа зарласан ч дэлхийн ямар ч улс хүлээн зөвшөөрөөгүй байсан юм.

Мөн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тогтоолд гарын үсэг зурсныхаа дараа Путин ОХУ-ын цэргийг энхийг сахиулах үүрэгтэйгээр Донецк, Луганск руу илгээх шийдвэр гаргажээ.

Энэ талаар Кремлийн вэбсайт дээрх холбогдох тогтоолуудад дурдсан байна.

Arslan.mn

Путиний мэдэгдлийн дараа Цагаан ордны хэвлэлийн албанаас хариу мэдэгдэл гаргасан байна.

Уг мэдэгдэлд “ОХУ-ын зүгээс ийм алхам хийхийг урьдчилан таамаглаж байсан тул авах хариу арга хэмжээний төлөвлөгөө маань бэлэн байгаа. Ерөнхийлөгч Байден удахгүй БНДАУ, БНЛАУ гэгдэж буй Украины бүс нутгууд дахь АНУ-ын хөрөнгө оруулалт, худалдаа, санхүүгийн үйл ажиллагааг хориглох захирамж гаргах болно” гэжээ.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.26.20
    2022/02/23

    aldsan nutgaa l avch baigaa iumuu

    Хариулах
  • 192.82.91.62
    2022/02/23

    Оросууд зөв алхам хийжээ энэ америк түүний холбоотнуудыг агшааж байна удахгүй киевийг авах биз

    Хариулах
  • 213.87.162.137
    2022/02/23

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах
  • 98.169.36.32
    2022/02/22

    Haha. Togloomiin zasgiin gazaruud

    Хариулах