Украинд байгаа оюутнууд туйлын хүнд байдалд байгаа талаар тэдний ар гэрээс манай сайтын редакцитай холбогдож дараах тодруулгыг өглөө.
"Яг одоо 27 оюутан маань метроны буудалд хоргодож байна. Тэд ус, хоол байхгүй айдаст автсан, "шок"-ын байдалтай байна. АТМ-үүдийнх нь мөнгө дууссан, утсаа ч цэнэглэж чадахгүй байна гэж байгаа. Гэтэл энд Гадаад харилцааны сайд, оюутнуудыг тавлаж доромжилдог Д.Болд дарга нь "Бүх юм зүгээр ээ" ухааны юм яриад зогсож байгаад үнэхээр гайхаж байна.
Нэг монгол оюутан метроны шат руу унаж мөр нь мултарсан. Тухайн үедээ их өвдөлтэй байсан уу, ухаан алдаж унасан байна. Тэнд байсан цагдаагийн ажилтнууд мултарсан мөрийг оруулахад тусалж, өөрсдийн цүнх хувцсаа эгнүүлж тавиад дээр нь хэвтүүлж байгаа гэнэ. Бүгд айж сандарсан, яахаа мэдэхгүй хүн байдалд байна.
Яаж амиа хоохойлсон сайд, дарга нар Польшид суугаа Элчин сайдын яам болон Украин дахь Өргөмжит консулаараа дамжуулан тус улсад суралцаж байгаа монгол оюутнуудтай тогтмол холбоотой байж, тэднийг аюулгүй байр руу зөөх зэрэг шаардлагатай арга хэмжээг авч байгаа гэж хэвлэл мэдээлллийн хэрэгслээр ярьж чадаж байна аа. Гэтэл үнэндээ бодит байдал эсрэгээрээ байна. Тэнд оюутнуудад тусалж байгаа хэн ч алга.
Гадаад харилцааны яамнаас өнөөдөр Украинд үүсээд буй асуудалтай холбоотойгоор монгол иргэдээ татаж авахаа мэдэгдлээ, 26, 27-ны онгоцоор тэднийг авна гэж үлгэр шиг юм ярьж байна. ОХУ-ын хэвлэл мэдээллээр агаарын бүсэд нэвтрэхгүй байх, хэрэв нэвтэрвэл хохирлыг бид хариуцахгүй гэж мэдэгдсэн шүү дээ. Бүх нислэгүүд цуцлагдсан. Эрүүл ухаантай хүн ойлгох зүйл.
Өнгөрсөн хугацаанд оюутнууд Д.Болд гэдэг хүнд олон удаа хандсан. Сургуульд бичиг хийж өгөөч гээд. Гэтэл энэ хүн хаана дайн болох гээд байна, батлаадах зэргээр доог тохуу хийж тэднийг доромжилж байсан.
Нэг оюутан аргаа бараад танд бидэн шиг хүүхэд байхгүй юу, таны хүүхэд байсан бол яах вэ. 16-нд энд дайралт болно гээд байна. Хэрэв дайралт болбол бид энд яаж биеэ хамгаалах юм бэ гэж хандсан. Гэтэл чи надад царайгаа харуулж байгаад ярь гэж дарамталсан байсан. Тэр хүний айж сандарсан хүүхдүүдтэй ямар дээрэнгүй хандаж, доромжилж байгаа бичлэг нь хүртэл бий. Үнэндээ сургуулийнхаа журамд уягдсаар байгаад ийм байдалд хүрчихлээ шүү дээ.
Маргааш Украинаас ирсэн оюутнууд, тэнд гацчихаад байгаа оюутнуудын ар гэрийнхэн бид цуглаж жагсана" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.201
Тэнд эндгүй л яам нь хөөцөлдөж байна. Өөрсдөөс нь болсон, бусад нь шийдэгдсэн байхаа. АН бол яаж дарамтлаад ч хөдлөхгүй хэцүүдэх байв даа
Хариулах103.57.92.234
68 хүүхэд ирчихсэн байхад 22 нь хаана юу хийж байсан юм бэ?
Хариулах43.242.243.160
Гадаадаас байгаа элчин консул нар Монгол иргэнийхээ эрхийг хамгаалахад юм болов уу
Хариулах202.9.40.200
Манай яамдын ажил үнэхээр хариуцлагагүй биелэх зүйл нэг ч байхгүй .Ярихаас хэтрэхгүй. Ирсэн оюутнуудтай хамт ирэх боломж байгаагүй юм байх даа. АНУ-ын өвгөн Укрианыг өдөөсөөр байгаад буун дууг эхлүүлчихлээ. Хошин шогийн удирдагч маань Байленыг туслана гэж бодоод дэндүү гоомой хандлаа. Путин яалт ч үгүй том цохилт өггөхөөс өөр аргагүй. Энэ Путины буруу биш. Хүүхдүүд минь 3-5 хоног тэсчихвэл хурц үё нь буурах болов уу. Гадаад яаманд хариуцлага тооцох хэрэгтэй. АНУ-ын өвгөн аль хэдийн хүмүүсээ татаад авчихсан. Одоо Украины ерөнхийлөгч хошин шогийн жүжигчин гуай ухаан гаргаж буулт хийх л үлдлээ. Ард иргэдээ тайван боогох байлгүй дээ. Гэхдээ ерөнхийлөгчөө тэд л сонгосон шүү дээ. Гарсан цагаасаа л энэ сайхан орныг унагаад бусниулчихлаа. Хайран сайхан улс!!!. Манайханч гэсэн ухаантайгаар дүгнэлт хийх хэрэгтэй. Энхтайвныг баримтална гэдэг чинь 2 улирдагчийн өш хонзон биш шүү дэа.
Хариулах98.169.36.32
Americ bishee uheree. Putler fashist udirdagch horsh ornoo deeremdej baina. Daraagiin bai ni ali uls baih bol
66.181.161.74
Ийм тэнэг юмнуудыг сонгосон хүмүүс нь одоо нэг юм бодох болжээ.МАН биднийг ард түмнийг доромжилж ханахгүй юм аа
Хариулах66.181.161.98
Эх ороноо голж явсан новшнууд шдээ
Хариулах91.5.104.70
Teneg gadaadad amidarch surch baigaa hun eh ornoo golood yavdag gej bdag ym teneg mini medeegee unsh oyutanuud gej bn
202.9.40.230
Оюутнууд тэдний ар гэр хариуцлага маш муу бна, нөхцөл байдалд дүгнэлт хийгээд сургуулиа хаяад ирэх байсан юм, амь насаа эрсдэлд оруулсан өөрсдөө л буруутай.
202.72.242.139
Нисгэгч болохоор өөрөөр хэлвэл сурахаар явсан хүүхдүүд
202.9.46.16
ELCHIN SAID-n YAM-ndaa OCHooch ee
Хариулах64.119.24.211
Яаж байгаам бэ ангайж сууж байгаад оюутан хүүхдүүдийг хэцүү байдалд орууллаа.Ер нь энэ консулаар сууж байгаа хүмүүс өөрийн хүмүүсээ хамгаалах үүрэгтэй тэнд элчингээр суудаг биз дээ яадаж бичиг хийгээд эх оронд нь буцаагаад явуулхад тийм хэцүү байсан юм байх даа
Хариулах192.82.84.55
Болд огцор! Батцэцэг огцор тэр ярьж байгаа юмыг нь сонсоод байгаарай машин олоод польш хүр ч гэх шиг яаж яаж яаж шамин олох вэ???????????????? ??????????
Хариулах66.181.161.74
Яаг үнэн ОюунЭрдэний засгийн газрыг огцруулах нь зөв. Хүрэлсүх ч гэсэн огцрох хэрэгтэй.юу хийгээд суугаад байгаа. Бүх юм эхэлсний дараа ЗГын хуралдаан хийж байгааг нь ичмээр юм.чадөмжгүй заваан юмнууд
66.181.186.155
Жагсаалаар рекетлэж байхаар үр хүүхдээ авчрах өөр арга сэд. Гарц хайж ол. Газраар Польш руу ороод цааш явах боломж хай. Америк аль эрт л дайн болно гээд Украинаас дипломтачдаа гаргасан. Дэлхийн тэргүүлэх орон тагнуулын мэдээлэл сайтай байсан байлгүй, дайны үед сургууль яахав. Хаяад ирсэн нь дээр. Жагсаж хэнийг айлгах гэсийн. Ард түмэндээ ханд, хандив цуглуул, гадаадад байгаа ТББ уудад хандаж тусламж гуйж хүүхдүүдээ эсэн мэнд үтэр түргэн авчир
Хариулах66.181.161.74
Юун хандив тусламж гуйх.хариуцлагагүй хандсан засгийн газар нь бүх зардал мөнгийг нь гаргах ёстой.юм л бол ард иргэдээс тусламж хандив гэдгээ боль.дуртайгаарай чи бүгдийг нь даагаад авчир
213.87.158.250
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах202.126.89.34
Манай төр засаг ямар билээ. Бушуухан сургууль энэ тэрээ хаяад нутгаа бараадахгүй дээ одоо яана даа
Хариулах202.126.89.48
Энэ Оюунэрдэнэ гэгч дандаа худлаа ярьдаг нь үүгээр батлагдаж байна даа,одоо өөрөө огцрохгүйн тулд ХБанк гэж нийгмийг сэвээд хомроголсон үзэн ядалт үүсгэчлээ,үнэхээр луйвар хиисэн хүмүүсииг нь шалгах хорих байгууллага байгаа шүү дээ,ингэж сүржигнэх хэрэггүй
Хариулах192.82.78.194
эцэг эхчүүд ч гжсэн хариуцлагагүйн бээ эртхэн хүүхдээ татахгүй
Хариулах192.82.73.63
Санхүүгийн боломж хүн бүрт адилгүй шүүдээ, утасны цаанаас цэцэрхэх яах вэ
178.193.82.168
Юугаа хуцаад бгаа гөлөг бэ сургуулаас монголын төрөөс бичиг өгвөл явуулна бичэггүй явбал тэр чигээрээ сургуулиа орхиод яваарай гэсэн бн лээ ГХЯам нь бичэгийн өгөөгүй гэж бна малаа
192.82.85.32
Дипломат албаны бус хүмүүс ийм л байгаа юм. Бодвол Баттулгын томилсон гудамжны баагий л байгаа биз. Ямар ч мэдрэмжгүй. Ядаж хүнтэй аятайхан харьцаж болно доо.
Хариулах66.181.161.74
Тийм шүү.Баттулгад огт хамаагүй.одоо төр барьж байгаа ОюунЭрдний засгийн газартай л ярь.МАНыг сонгосондоо гомд.
103.10.21.245
Энд Баттулга огт падгүй...Энэ МАНгаруудын байгаа л үнэн төрх нь энэ...
103.57.95.78
Энэ болд гуайг огцруул дайнд явуул
Хариулах112.164.88.139
Яг тиим
66.181.160.102
Оюутан хүүхдүүдээ аюулгүй авч гарах нь чухал ш дээ.тэдний хувьд маш цочирдсон шокийн байдалтай бгаа ш дээ
Хариулах192.82.85.107
Yr bodit baidal batalgaa heregtei zugeer text bicheed yaaltai bilee odoo 21 zuund durs duu heregtei bain shuudee ene medeegee ydaj durstei bolgood tsatsval ydaj batalgaa bolohiimdaa. Durtai negen zohiogool bichen shuudeeee. Sain anhaarah heregtei odoo tsagt text iimerhuu medeech dee hol yvahgui eee setguulcheeeeeeeeee
Хариулах66.181.191.57
tend dain bolj bna. ar gerinhen jagsaad yadag bnaa. tiishee ongots ch nisgehgui bhad. nisgehiin bol ymar ongots hnas irj yvad bgag medegdehgui humuus dairaad oroh biz. zombi kino shig l ym blno. humuusee duurgeed nisgelee gej bodii orosuud hnas ymar ongots yvad bga oilgohgui az ni taarval zugeer yvulchih baih. azgui ongotsond suusan bol puujindaad bugd uhne l biz. hamgiin gol buruutan ukrainii mgl dahi elchin saidiin yam shu. etseg ehchuud ter yamd ajlaj bga erguu humuusiig oroldooroi. talbai der t1 ym shig jagsaal higed baiv daa. ter D. bold gej ymar manag ergu gichii ve. teriig ireheer ni etseg ehchuud dairaad zod
Хариулах202.9.41.35
Сурах хугацаа олдоно шд, хаяад л шууд ирэхгүй, одоо оройтсон хойно нь энд мянга жагсаад яалтай билээ.
Хариулах202.126.89.153
хэцүү байгаа нь үнэн хөөрхий харин энд ингэж синсаац дэгдээж жагсаал цуглаан гэж солиорч байхаар хандив тусламж тэнд амьдраад туршилгатай болсон Монгол иргэдтэй холбогдох аршх бодвол яасын бол
Хариулах202.126.88.225
Зүйтэй санал байна юуны түрүүнд хүүхдүүдээ эсэн мэнд авч гарахыг бодох хэрэгтэй
66.181.161.24
Арчаагүй сайд юм аа
Хариулах66.181.177.86
Bold hatuu arga hemee abuul taarna