Өнөөдөр буюу Даваа гарагт Украины хямралын асуудлаар Нэгдсэн Үндэсний Байгууллагын ерөнхий ассамблейн тусгай хуралдааныг зарлажээ.
Тус хуралдаанаар НҮБ-ын гишүүн 139 улс Украинд болоод буй үйл явдлын талаар тус тусын байр суурийг илэрхийлэх юм.
ОХУ-ын төлөөлөгч шуурхай хуралдааны эсрэг санал өгсөн ч НҮБ-ын тогтоолын дагуу зохион байгуулахаар болжээ.
Өнгөрсөн долоо хоногт аюулгүй байдлын зөвлөл Украинд явуулж буй ОХУ-ын дайны ажиллагааг буруушаах агуулгатай тогтоол гаргах асуудлаар санал хураахад Оросын төлөөлөгч ганцаар эсрэг санал өгснөөр хэрэгжиж чадаагүй байна.
Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүн таван улсаас Хятад улс ганцаараа энэхүү санал хураалтад оролцолгүй түдгэлзэж байв. Байнгын бус гишүүн орнуудаас Энэтхэг, Арабын Нэгдсэн Эмират улсууд санал өгөхөөс түдгэлзжээ.
Эх сурвалж: Reuters
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.89.5
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах