Дэлхийн хамгийн том ачааны онгоц Оросын цохилтод өртөж сүйрснийг Украины тал мэдээллээ

Х.Есү
2022/02/28

Дэлхийн хамгийн том ачааны нисэх онгоц гэгддэг Антонов Ан-225 Мрия тулааны үеэр Оросын цэргийн цохилтод өртөж, сүйрснийг Украины гадаад хэргийн яам Ням гарагт мэдээлжээ.

Антонов Ан-225 Мрия онгоц нь агаарын тээврийн түүхэнд хэд хэдэн дээд амжилтыг эзэмшдэг байв.

Сүүлд авсан мэдээллээр Украины нийслэл Киев хотын ойролцоох Гостомель нисэх буудлын дэргэдэх тулааны үеэр Ан-225 Мрия цохилтод өртөж, шатсан байна.

Украины гадаад хэргийн сайд Дмитро Кулеба: “АН-225 Мрия дэлхийн хамгийн том нисэх онгоц байв. Оросууд манай Мрияг (украин хэлээр Мөрөөдөл) устгасан байж магадгүй. Харин хүчирхэг, эрх чөлөөт, ардчилсан Европын Улс болох бидний мөрөөдлийг тэд устгаж чадахгүй. Бид ялна!” гэж твиттер хуудсандаа бичжээ.




Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.89.5
    2022/03/01

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах
  • 202.126.88.71
    2022/02/28

    Украйны оросийг харлуулах гэсэн жүжиг

    Хариулах
  • 202.9.40.231
    2022/02/28

    Огт нисдэггүй эвдэрхий хэвтэж байсым.

    Хариулах
    • 202.126.88.140
      2022/02/28

      ДдлгАф Здт

  • 202.126.90.130
    2022/02/28

    Hudlaa naaduulchin orosuudad olzoluulahgui gd delbeltcen gesen

    Хариулах