Оросын газрын тос, байгалийн хийн импортод хориг тавьж байгаагаа Мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден зарлалаа.
АНУ-ын холбоотнуудаас Их Британи энэ оны сүүлээр Оросын импортод хориг тавихаа мэдэгджээ. Харин Оросын байгалийн хийгээс гүнзгий хамааралтай Европын Холбооны улсууд энэ удаагийн хоригт нэгдээгүй байна.
“Америкчууд Украины ард түмнийг дэмжиж, Путиний дайнд татаас төлөхгүй гэдгээ тодорхой харууллаа” гэж Жо Байден хэлжээ.
Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон 2022 оны сүүлээр Оросын газрын тос болон холбогдох бүтээгдэхүүний импортод хориг тавихаа амлажээ. Тэрбээр өөрийнх нь улсын эрчим хүчний салбар хоригийг хэрэгжүүлэхэд хугацаа шаардлагатай байгааг мэдэгджээ.
Энэ шийдвэрүүд нь зөвхөн Оросын талыг хохироогоод зогсохгүй өөрсдийнх нь эдийн засагт ч дарамт учруулах шийдвэр байлаа.
“Европын холбоотнууд маань энэ хоригт нэгдэх боломжгүй байгааг бид ойлгож байна. АНУ-ын дотоодын газрын тосны үйлдвэрлэл бүх Европынхоос ч хол илүү. Тиймээс бид л зөвхөн ийм арга хэмжээ авч чадна” гэж Байден мэдэгджээ.
Эх сурвалж: Associated Press
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.138.61
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах