Өчигдөр Украины Мариуполь хотын эх, хүүхдийн эмнэлэг Оросын агаарын цохилтод өртсөн тухай Киевийн албаны эх сурвалжууд мэдээлжээ.
Үүний улмаас эмнэлгийн ажилтан, өвчтөн нийлээд 17 хүн шархдаж, нурангид хүмүүс дарагдсан байна. Одоогоор хүний амь үрэгдсэн тохиолдол бүртгэгдээгүй байна.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский уг халдлагыг “дайны гэмт хэрэг” хэмээн нэрлэсэн байна.
Талууд галаа зогсоож, энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж байх үед эмнэлэг агаарын цохилтод өртсөн тухай Мариуполь хот харьяалагддаг Донецк мужийн захирагч Павло Кириленко мэдээлжээ.
Хотоос энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх оролдлогууд гал зогсоох хэлэлцээр зөрчигдсөний улмаас удаа дараа бүтэлгүйтээд байна.
“Хот бүхэлдээ цахилгаангүй, усгүй, хүнсгүй болсноос хүмүүс харангадан амиа алдаж байна” гэж Украины Улаан Загалмайн нийгэмлэгийн төлөөлөгч Олена Стокоз ярьжээ.
Мариуполь хотын дэд дарга Сергий Орловын мэдээлснээр өнгөрсөн хугацаанд тус хотод 1,170 хүн Оросын агаарын цохилтод өртөж, амиа алдсан байна.
Талуудын тохиролцсон хүмүүнлэгийн коридороор нийтдээ 48,000 орчим энгийн иргэнийг нүүлгэн шилжүүлснээ Украины ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Кирило Тимошенко өчигдөр мэдээлжээ.
Эх сурвалж: BBC
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.137.2
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах64.119.18.232
оху Ч УКРИАНЫГ СҮЙТГЭЖ БАЙНА. Яахаараа таалагдахгүй байна гэж тусгаар улс руу халдаж, хүчээр эзлэх гэж санаархдаг юм вэ? CNN, FOX, BBC сувгуудаар бодит мэдээлийг гаргаж баЙНА. Путин мартын наймны ширээний ард орос авгайчуудаа зочилж байхад укрианд эх, нялхсын эмнэлгийг оросууд бөмбөгдөж байна. Укрианчууд эх орныхоо төлөө айхтар эсэргүүцэл үзүүлж чадаж байна даа.
Хариулах