Өнөөдрийг хүртэл харьцангуй тайван байсан Украины баруун хязгаарт Оросын зэвсэгт хүчин агаарын цохилт өгч эхэлжээ.
Ням гарагт Польштой хил залгаа Украины баруун бүсийн Яворов хот дахь цэргийн баазад Оросын талаас пуужингийн цохилт өгсөн байна.
Яворов хот нь NATO-гийн гишүүн Польшийн хилээс 20 гаруй километр зайтай оршдог. Цохилтын үеэр 35 хүн амь үрэгдэж, 134 хүн шархадсан тухай Украины тал мэдээлжээ.
Үүнээс өмнө ОХУ-ын эрх баригчид Өрнөдийн тусламжийн зэвсэг техник уг баазад хадгалагдаж байгааг, мөн Өрнөдийн тусламжийн нийлүүлэлтийг таслан зогсоох эрхтэйгээ анхааруулж байсан юм.
Цохилтын үеэр 180 хүртэл тооны гадаадын хөлсний цэрэг, их хэмжээний зэвсэг техникийг устгаснаа ОХУ-ын батлан хамгаалах яам сүүлд мэдээлжээ.
АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан гишүүн орных нь нутаг дэвсгэрт санамсаргүй байдлаар ч халдсан тохиолдолд NATO хатуу хариу арга хэмжээ авахыг Москвад анхааруулсан юм.
Яворовын баазад өмнө нь АНУ, Их Британи болон бусад улсын цэргийн сургагч нар ажилладаг байжээ. Харин өчигдрийн цохилтын үеэр тэд баазад байсан эсэх нь мэдэгдээгүй байна.
Уг баазад Украины зэвсэгт хүчин NATO-гийн гишүүн орнуудтай хамтарсан цэргийн сургуулилалт зохион байгуулдаг байжээ. Хамгийн сүүлийн ийм ажиллагаа есдүгээр сард болсон байна.
NATO өөрийнх нь ганц ч мэргэжилтэн Украины нутаг дэвсгэрт үлдээгүйг мэдэгдсэн бол Пентагон бас сүүлчийн хүмүүс нь олон хоногийн өмнө Украинаас явсныг баталсан байна.
360 км.кв талбай эзэлдэг Яворовын Олон Улсын Энхийг Сахиулагчдын Төв нь Украины баруун хязгаарын хамгийн том цэргийн бааз ажээ.
Эх сурвалж: BBC
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.100
Пудель их далжигнаж галаар наадаж байж дэлхийг сүйрүүлэх эхлэл тавьчихвуу тэгвэл бусад улсууд зүгээр хараад үхэхгүй нь лав Орослуу цөмийн пуужин харвах юм бол тэгээд л дууслаа улайрсан шунал тачаалаа зогсоох хэрэгтэй хөгшин иван
Хариулах59.153.113.67
Тэр хөгшин иванд чинь дэлхийг устгах цөмийн зэ.сэг бгаадаа
192.82.81.237
Новшийн Америкчууд
Хариулах202.9.46.39
Цөмийн зэвсэг харвуулчихаад хэн хэн нь зүгээр байхгүй л байх. Дэлхий олон цөмийн зэвсгийн дэлбэрэлтээс болж устана.
103.57.95.247
Энгийн иргэд л хөөрхий
Хариулах66.181.187.40
Ингээд Украйн дууслаа даа. Хөрш оронтойгоо хаа холын хутгагчдын үгээр толхилцсоноор хайран энгийн иргэдийн амьдрал орвонгоороо эргэв. Лалрын улс төрчид гэж өөрсдийгөө шаасан алиалагчдын ийм дүр төрх манай улс төрч гэсэн алиа салбидаануудад бгаа шүү
Хариулах91.165.180.125
Medekhel yum,Yamar arab ,ser,abgan,irak,iran bish-shuu OROS TOM ORON SHUU...NATO bol jijig gar amerik nernees tsaash guu dollorch khereg guu RUBEL baakhad bolno OROS YALNA
Хариулах66.181.186.248
Орос Украйныг цохиод дараа нь НАТО-г дэлсээд хаячих вий дээ
Хариулах