Украины зэвсэгт хүчнийг бууж өгөх хүртэл Мариуполийг бөмбөгдөнө гэв

2022/03/31

Мягмар гарагт Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй нэг цаг орчим хугацаанд утсаар ярьжээ.

Энэ үеэр Путин бүслэлтэд байгаа Мариуполь хотыг бөмбөгдөхөө зогсоох цорын ганц нөхцөл нь Украины зэвсэгт хүчин Оросын талд бууж өгөх гэдгийг Макронд хэлсэн тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Гэхдээ Оросын ерөнхийлөгч Мариуполь хотоос энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх талаар зөвшилцөхөөр болсныг Францын тал мэдээлжээ.

Хоёр ерөнхийлөгч утсаар ярилцсаны маргааш Оросын тал зөвхөн Пүрэв гарагт Мариупольд галаа зогсоож, иргэдийг нүүлгэн шилжүүлэх боломж олгох санал гаргажээ. 

ОХУ-ын батлан хамгаалах яамны мэдээлснээр орон нутгийн цагаар өглөөний 10:00 цагт гал зогсож, Мариуполийн иргэдийг Оросын хяналтад байгаа Бердянск боомтоор дамжуулан Запорожье хот руу нүүлгэхээр болсон байна. 

Мөн мягмар гарагт Оросын тал Киев, Чернихов хотуудын ойролцоо явуулж буй байлдааны ажиллагаагаа эрс бууруулах болсныг зарлаж байв. Гэвч энэ амлалт биелээгүй байна. Лхагва гарагт Украины олон хотод Оросын агаарын цохилт үргэлжилснийг Киевийн албаны эх сурвалж мэдээлжээ.

Тухайлбал нийслэл Киев болон Чернихов хотуудаас гадна фронтын шугам дагуу байрладаг бараг бүх хотод Оросын талаас цохилт өгсөн байна.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийн зөвлөх Олексий Арестовичийн мэдээлснээр одоо Оросын тал тус улсын умард хэсгээс дорнод хэсэг рүү хүчээ татаж, тэнд байлдаж буй Украины зэвсэгт хүчнийг бүслэх оролдлого хийж байгаа гэнэ.


Эх сурвалж: BBC



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 89.231.48.204
    2022/04/01

    ПУТЛЕРийн агуу ялагдашгүй арми 37 хоног украинд эзлэн түрэмгийлэх дайн хийхдээ одоогоор 17500 цэрэг офицэр.8 генерал. 75 цистерн,614 танк,131 вертолёт,135 онгоц,1200 ачааны машин,311 их буу,1735 бтр ,54 пуужин харвагч,96 катюша,83 дрон,7 усан онгоцоо алдаа байна.Үхсэн цэргүүдийн хүүр нь ой,тариан талбай,замаар нэг хөглөрч үмхийрч байна.Энэ нь интэрнээтээр дүүрэн байгаа тул өөрсдөө ороод үз.Худлаа бишшүү.Оросууд үхсэн цэргүүдээ авахгүй,төдийгүй олзлогдсон цэргүүдээ урвагч гээд хараан зүхэцгээж байна.Украйны хотуудыг үнсэн товрого болгож,энгийн иргэд,хүүхдийг үй олноор нь хядаж хаяасан байж өөр дээр нь ганц бөмбөг унаж нефтийн агуулхыг дэлбэллээ гээд дэлхийгээр нэг сүржигнээд энэ оросуудуу.

    Хариулах
  • 213.87.149.177
    2022/04/01

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах
  • 64.119.18.220
    2022/03/31

    Хотын замын бөглөрөлөө яаж багасгах вэ л гэж иргэн бүр бодож байгаа болов уу.

    Хариулах
  • 59.153.112.144
    2022/03/31

    Одоо бол Оросуудын зөв гэсэн ойлголт байхгүй болсон, хүний нутагыг, хүний эх ороныг галдан шатааж, зэвсэглэн дайрч байгаа нь соёлт энэ эринд шалтаг шалтгаан байлаа ч зөвтгөх аргаггүй боллоо

    Хариулах
  • 122.201.22.198
    2022/03/31

    Гитлерээс ч илүү зэрлэг фашист Путин хов хоосон балгас авахыг хүсжээ дээ. Узраинчууд үнэхээр баатарлаг тэмцэж эх орноо хамгаалж байна. Хайран иргэдийн амь, гоё хот суурин!

    Хариулах