Л.Оюун-Эрдэнэ: Үнийн өсөлтийг бууруулах зорилготой хуулийн төслийг дөрөвдүгээр сарын 15-ны дотор батлуулна

1 цаг 41 минутын өмнө

Залуучуудын тавьсан шаардлагуудын дагуу Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцууллаа. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:  "Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, үг хэлэх тайван жагсаал цуглаан хийх эрхээ эдэлж байгаа эрхэм иргэд ээ, эрхэм оюутан залуучууд та бүхний Засгийн газарт хүргүүлсэн 15 шаардлагыг ээлжит бус хуралдаанаар хэлэлцээд дараах хариуг өгч байна.

Нэгдүгээрт Засгийн газраас Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн үнийн өсөлт  хомсдолоос урьдчилан сэргийлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг боловсруулан нэн яаралтай горимоор хэлэлцэх саналыг өргөн мэдүүлсэн. Энэ хуулийг УИХ-аар дөрөвдүгээр сарын 15-ны дотор амжуулж хэлэлцүүлэн эцэслэн батлуулна. Хуулийн төслийг УИХ-д Засгийн газраас яаралтай байдлаар өргөн барилаа.

Төрийн албан хаагчид том оврын, тансаг автомашин унахгүй байхаар шийдвэрлэлээ. 

ЦЕГ, ТЕГ-ын дарга нар оролцож мэдээлэл хийсэн. Саатуулсан бүх хүнийг сулласан, дахин энэ төрлийн асуудал үүсгэхгүй гэж амласан. Авилга, албан тушаалтны нэр холбогдсон этгээдийн хэргийг "ял наймаалцах" хэлбэрээр шийдэхгүй байхад анхаарч ажиллах шийдвэрийг Засгийн газар гаргалаа.

Төрийн албан хаагчид том оврын автомашиныг Улаанбаатар хот дотор ашиглахгүй байх, төрийн албан хаагчдын тасалгаанд метр, квадратын хязгаар тогтоохоор шийдвэрлэлээ.

Засгийн газар та бүхний 15 шаардлагыг 11-ийг бие даан шийдвэрлэх нөлөөтэй байна. Цаашид чадах бүх зүйлээ хийх болно. Ингээд та бүхэн минь Үндсэн Хуулиа хүндэтгэж тайвнаар эвлэлдэн нэгдэж чадсан шигээ тайвнаар тарахыг хүсье. Та бүхний 15 шаардлагад үр дүн гаргана гэдгээ Ерөнхий сайдын хувьд хэлье. Цаг хугацаа харуулна" гэлээ. 




Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.135.246
    2022/04/09

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах
  • 202.9.46.56
    2022/04/09

    Нямбаатар худлаа ярих юмаа. Энэ нөхөр цагдааг турхирсан гэж баривёлагдсан залуус хардаж байна. Үнэн ч дээ. Энэ Мэдлэггүй Оюунэрдэний хамаатанаа зайлуулаач ээ

    Хариулах
  • 66.181.161.42
    2022/04/08

    Цалингаа өсгөж үнийн өсөлтийг зогсоо

    Хариулах
  • 66.181.161.49
    2022/04/08

    ajilaa hj chadahgui bga humuuse halaach niigmiin daatgaliin huviig buuruul tsalingaa nem uniin hoorogdliig hurdan zogsoo

    Хариулах
  • 64.119.27.209
    2022/04/08

    Ээ дээ оюунэрдэнэ анх жагсаал хийгээд л том том юм ярихад чинь их дэмжиж байсан итгэл алдсан одоо л хэлсэндээ байхгүй бол хилэнг нь хөдөлгөнө шүү иргэдийн том машинуудаа зах зээлийн үнээр зараад жижиг тэрэг ав зөрүү нь улсад шилэн дансаар харна шүү залуус!

    Хариулах
  • 202.55.188.91
    2022/04/08

    Sumyabazar nymbaatar bas herggui hog shaar bolsn saiduudiug ogtsruulj ard irgdees sanal awch songoj bmr bn

    Хариулах
  • 66.181.186.88
    9 минутын өмнө

    Хотод том машинаа хэрэглэхгүй гээд гарагт тавиад бүгд дахиад жижиг машин ав гээд байгаа юм бол биш шүү ТОМОО ЗАРААД ЖИЖИГ ТЭРЭГ УНА гээд бнааааа

    Хариулах
  • 103.212.117.23
    12 минутын өмнө

    Эдгээрииг хэлээд орохоор уих батлахгүй байх .Тиимээсуих дарга гм гишүүдтэй бас уулзах зөв шү

    Хариулах
  • 66.181.177.9
    12 минутын өмнө

    ХӨГЖИЛТЭЙ УЛСЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД МЕТРО, ДУГУЙГААР ЯВДАГ МАНАЙХ БӨӨН ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛ БҮХ ЗАРДАЛ НЬ ТӨСВӨӨС ГАРДАГ АРД ТЗМНИЙ ХИЛЭН БОССОН ЦАГТ ТА НАР ДИЙЛЭХГҮЙ ЧАЦГАТАЙГАА ХОЛИЛДОНО ШҮҮ

    Хариулах
    • 64.119.27.209
      2022/04/08

      Хөгжилтэй орны хэрэгтэйг нь дуурайхгүй л дээ эд нар

  • 64.119.22.218
    19 минутын өмнө

    УИХ хуулиа батлах учир УИХын даргатай уулзья!

    Хариулах