ОХУ-ын засгийн газар Лхагва гарагаас эхлэн Польш, Болгар улсуудад байгалийн хий нийлүүлэхээ зогсоох болсноо өчигдөр зарлажээ. Ингэснээр Украины хямрал Европ, Оросын эрчим хүчний салбарын хамтын ажиллагаанд шууд нөлөөлж эхэлж байна.
Москвагийн эрх баригчид байгалийн хийн төлбөрийг зөвхөн рублиэр хүлээж авах шаардлага тавиад байгаа. Европын Холбоо уг шаардлагыг зарчмын хувьд хүлээж авахаас татгалзсан.
Харин одоо Оросын талын өгсөн хугацаа өндөрлөж, эхнээсээ нийлүүлэлтээ зогсоож эхэлсэн байна. Дараагийн ээлжид Европын бусад улсуудын хийн нийлүүлэлт зогсох нь тодорхой болжээ.
ОХУ-ын тал Европын худалдан авагчдыг Газпромбанканд рублийн болон гадаад валютын хоёр данстай байхыг шаардаж байгаа юм. Төлбөрөө гадаад валютаар хийсэн тохиолдолд Газпромбанк түүнийг нь рубльд хөрвүүлж, рублийн данс руу нь шилжүүлэх ажээ. Харин энэхүү шаардлагыг биелүүлээгүй худалдан авагчдад нийлүүлэлтээ зогсоох юм.
Польш улсын засгийн газар ийм тасалдал үүсэхэд бэлтгэлтэй байсан бөгөөд Оросын байгалийн хийгүйгээр амьдрах төлөвлөгөөгөө Украины дайнаас ч өмнө боловсруулсан байсан гэж мэдэгджээ.
Болгар улсын хувьд мөн Оросын хийгээс хамаарлаа бууруулах арга хэмжээнүүдийг аваад байгаагаа мэдэгджээ. Тус улсад урин дулаан цаг ирсэн нь байгалийн хийн тасалдлын шууд нөлөөг бууруулж байгаа гэнэ.
Эх сурвалж: Bloomberg
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.21.108.242
unetei hii avaad ulsaa ard tumnee saihan amidruuldag uls ornuud avaad hyamralaa tuulna l biz, bidend hamaa alga, orsiin ard tumniig ediin zasgaar daramtalj boldog yum bol baruuniihan adilhan l ard tumen bizdee, uuriinhuu hiisniig uuruu uurehed gonshignood puting muulaad yahavdee, horhoi hurtel biend ni hurehed atirdag bish uu
Хариулах131.147.175.20
Хэлээд яахав
213.87.153.221
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах103.229.120.128
Mongoloos ulger duurial avaach yamar ch xii xerrglecgui bolood l baigaa biz dee neft l avdag neftee xaachixval morin terege xeregleed iluu xemnelttei mashinii tugjrel ch baixgui bolno bolno biz
Хариулах103.26.195.74
Тэгээд хоёр хөлөөрөө сайхан унаа хийнэ шүү дээ ккккк
172.58.130.73
Ugasa ter 2 uls chin uur gazraas avhaar geree hiiheer bolsiisd
Хариулах