УИХ-ын нэр бүхий 21 гишүүн Эмийн чанар, хяналтын тогтолцооны талаар “Хянан шалгах түр хороо" байгуулах тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан талаараа мэдээлэл хийлээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Учрал "Дотоодын зах зээлд байгаа эм өндөр хөгжилтэй орны эмтэй орц найрлагын хувьд ижил боловч үйлчилгээний нөлөөлөл харилцан адилгүй байгаа тухай иргэдийн зүгээс олон гомдол санал илэрхийлсээр байдаг. Тиймээс Эмийн чанар, хяналтын тогтолцооны талаар “Хянан шалгах түр хороо" байгуулах тогтоолын төслийг парламентын 21 гишүүн УИХ-ын даргад өргөн мэдүүллээ.
Дотоодод үйлдвэрлэж буй эмийн 18.6 хувь, импортын эмийн 6.1 хувь нь стандартын шаардлага хангаагүй байна. Мөн Эрүүл Мэндийн Даатгалын Сангаас хөнгөлөлттэйгөөр олгож буй эмийн 10 хувь нь чанаргүй байх эрсдэлтэй. Зах зээлд байгаа эмийн 14 хувийг стандартын бус, 19 хувийг нь бүртгэлгүй эм эзэлж байна.
Эмийн чанар, хяналтын тогтолцооны талаар Хянан шалгах түр хорооноос хянан шалгах шинжээч томилно. Дотоодын зах зээлд үйлдвэрлэж байгаа болон импортоор орж ирж буй эмүүдэд сорьцын шалгалт хийнэ. Эмийн үйлдвэрүүдийн эм үйлдвэрлэх процесс нь стандартын шаардлага хангаагүй бол шаардлагыг тавих ёстой" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.219.73
өөрөө өвдөж зовсных үнэний төлөө тууштай яв бид дэмжинэ
Хариулах213.87.157.38
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт --- http://Hot24.pw
Хариулах43.242.243.170
МХEГ,ЭМЯ,Гааль муу байна даа,бүртгэлгүй эм оруулаад л
Хариулах64.119.27.23
ЭХЯ-НД ТӨР ТӨЛӨӨЛСӨН АМЬД МАНУУХАЙ БАЙДАГ УУ?
Хариулах139.5.219.196
үе үе ярьдаг сэдэв дээ мөнгө авчихдаг юмуу таг болчихдог улс даа
Хариулах