Ж.Батзандан: МАНАН-тай тэмцэх тэмцлээ үргэлжлүүлж, хөгжлийн шинэ хувьсал хийхээр Монголдоо эргэн ирлээ

2022/05/03

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан Австрали улс дахь Монгол улсын ЭСЯ-ны зөвлөхийн ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ ГХЯ-нд өглөө..

Тэрбээр “Миний бие өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд Монгол Улсаас Австрали улсад суугаа Элчин сайдын яаманд судалгаа, парламентын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаад эх орондоо хүрэлцэн ирлээ. 

Энэ хугацаанд Элчин сайд Б.Чулуунхүү, Д.Даваасүрэн нартай хамтран олон чухал асуудлыг шийдвэрлэхэд оролцлоо. Үүнд:

1. Австралид бүртгэлтэй Рио Тинто компанийн Дубайн гэрээтэй холбоотой үүссэн маргаан шийдвэрлэгдэж, Монгол Улс 2.3 тэрбум ам.долларын өрнөөс чөлөөлөгдөв.

2. Олон жил яригдсан монгол залууст зориулагдсан Working Holiday visa буюу Австралид ажиллангаа амрах визийн асуудал шийдэгдлээ.

3. КОВИД-ийн хүндрэлтэй хөл хорионы үеэр Австрали Улсад ажилладаг амьдардаг олон мянган иргэддээ туслах зорилгоор анх удаа МИАТ компанитай хамтран нислэг зохион байгуулж олон мянган иргэнээ эх оронд нь авчирсан.

4. Монгол Австрали хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд тохиолдуулан тус улсын бодлогын баримт бичгүүдэд судалгаа хийж холбогдох байгууллагуудад хүргүүлээ.

Мөн миний бие өндөр хөгжилтэй улс орнуудын хөгжлийн загварыг судалж “Эх орноо аврах 18 хувьсгал буюу шинэ хувьсгал” номоо бичиж дуусгалаа.

МАНАН дэглэмийн эсрэг тэмцлээ эцэст нь хүргэхээр, хөгжлийн шинэ бодлого хэрэгжүүлэхээр Ж.Батзандан Монголдоо эргэн ирлээ.

Хамтран ажилласан гадаад харилцааны нийт бие бүрэлдэхүүнд амжилт хүсье. Ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг минь хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарт хүсэлтээ өгч байна.

Миний бие 2004 онд Унгар улсаас ирэхдээ “Шударга ёсны эрэлд” гэдэг номоо бичиж ирсэн. Энэ номын дагуу би 10 гаруй жилийн турш шударга ёсны төлөө тэмцэж ирлээ.

Австрали улсаас ирэхдээ “Шинэ хувьсгал” номоос гадна “Их Монгол Улсын Их засаг үндсэн хууль”-ийн төслийг бичиж ирлээ. Монголчууддаа удахгүй шинэ үндсэн хуулийг батлуулж бэлэг барих болно. Удахгүй шинэ хувьсгал буюу Монголыг аврах 18 хувьсгал эхлэх болно.

Надтай хамт тэмцэж байсан нөхөд өнөөдөр Монголын төрийн өндөр албан тушаалд заларсан байна. Надтай хамт тэмцэж байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан нараас тэмцлээ үргэлжлүүлье гэж шаардах гэж ирсэн юм.

Одоо Засгийн газраар ажлыг нь хийлгэх болсон. Тийм учраас Ж.Батзандан Монголдоо ирлээ.




Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.253
    2022/05/04

    Анх Оюун-Эрдэнэ, Нямбаатар, Аюурзана нартай МАНАН-тай тэмцэхээр хөхийн өвлийн хүйтнээр гарч ирээд, тэмцсэн үү?, ялсан уу?, ялагдсан уу?, шагнуулсан уу?... Австрали улс руу элчингийн зөвлөх гээд л томилогдоод явсан!

    Хариулах
  • 66.181.168.8
    2022/05/04

    мал

    Хариулах
  • 66.181.190.174
    2022/05/04

    Хавар дуусч байхад Батзандангийн синдром дуусаагүй байгаа нь өвчин нь хүндрэх шатандаа оржээ

    Хариулах
  • 66.181.161.112
    2022/05/04

    Ene huntei odoo hen negdej jagsahu uu .kkk zaluuchuud uursduu uzel bodloo ilerhiildeg blsn shte

    Хариулах
  • 213.87.157.38
    2022/05/04

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт --- http://Hot24.pw

    Хариулах
  • 64.119.19.48
    2022/05/03

    Хүн намтай нэгдэх хэрэгтэй

    Хариулах