Польш улсад суугаа ОХУ-ын элчин сайд руу улаан будаг цацав

2022/05/10

Польш улсад суугаа ОХУ-ын элчин сайд өчигдөр Ялалтын баярыг тохиолдуулан Варшав хот дахь дэлхийн хоёрдугаар дайнд амь үрэгдсэн Зөвлөлтийн дайчдын оршуулгын газарт цэцэг өргөх гэж очихдоо халдлагад өртжээ.

Элчин сайд Сергей Андреевыг ирэхэд Украины дайныг эсэргүүцэгч олон зуун хүн түүний замд саад хийсэн байна.Жагсагчид эхлээд авчирсан цэцгийн баглааг нь булааж, газарт хаян гишгэлээд дараа нь элчин сайд болон дагалдаж явсан хүмүүс рүү улаан өнгийн будаг цацсан байна.

Тэд энэ үеэр Украины далбааг мандуулж, “фашистууд”, “алуурчид” зэрэг үгсийг орос хэлээр хашхирч байжээ.

Болсон явдалтай холбогдуулан гаргасан мэдэгдэлдээ ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова “нео-нацизмыг шүтэгчид нүүр царайгаа харууллаа”, Польш улсад “фашизм дахин мэндэлж байна” хэмээн шүүмжилсэн байна.

Эх сурвалж: Associated Press



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.154.63
    2022/05/11

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт --- http://Hot24.pw

    Хариулах
  • 192.82.67.212
    2022/05/10

    Оросуудыг монголоос бусад газарт дэлхий даяараа үзэн ядаж гадуурхаж байна. Яг л дээр үеийн Гитлерчүүд гэдэг шиг. Дэлхий Гитлерийг мартаж оронд нь бүр илүү үзэн ядалттайгаар Путлерчүүд гарч ирлээ.

    Хариулах
    • 202.9.46.96
      2022/05/10

      Бага шизор.

  • 98.169.36.32
    2022/05/10

    Bolij zuv l zuil hiisen bna. Putler aluurchin

    Хариулах
  • 64.119.25.179
    2022/05/10

    ёстой нахальны польшууд бн.фашизмиин үед харгис цагдаа хииж байсан урвагчдын үр сад байхдаа будаг цацсан солиотнууд.

    Хариулах
    • 66.181.161.71
      2022/05/14

      Дэндүү нахальный юм Гитлерийн садангууд Хулхи чинь буух цаг ирэх вий посмотрим.....