Хятадын химийн инженер 59 настай Шиаорон Ю “Coca-Cola” компаниас технологийн хулгай хийсэн хэргээр 14 жилийн ял авчээ. Тэрбээр Хятадын засгийн газрын дэмжлэгтэйгээр компани байгуулахын тулд ундааны савны гадна бүрхүүл хийх нууцыг хулгайлсан байна.
Түүнийг хуйвалдаан зохион байгуулсан, эдийн засгийн тагнуул хийсэн, худалдааны нууц хулгайлсан гэсэн үндэслэлээр Теннеси мужийн шүүхээс Даваа гаригт ялласан байна. Түүнд 14 жил хорихоос гадна 200 мянган ам.долларын торгууль төлж, гурван жил тэнсэн харгалзах ял оноосон байна.
АНУ-ын Хууль зүйн яамны Эрүүгийн хэлтсийн ерөнхий прокурорын туслах Кеннет А.Полит “Компаниуд дэлхийн жишигт нийцсэн технологи хөгжүүлэхийн тулд асар их цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулдаг. Гэтэл тэр технологио хулгайд алддаг нь маш харамсалтай. Ийм төрлийн гэмт хэрэг нь хохирогч компаниуд болон улс орны эдийн засгийн аюулгүй байдалд заналхийлнэ” гэж хэлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.147.79
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт --- http://Hot24.pw
Хариулах202.9.47.38
Өмхий хятадууд АНУ-ын технологийг үргэлж хулгайлж байдаг юм. Хятадууд үндэсний техник технологи гэж юм хаана байхгүй.
Хариулах