Орос, Украины дайны улмаас дэлхий дахин өлсгөлөнд нэрвэгдэж болзошгүйг НҮБ анхааруулав

Өчигдөр 09 цаг 01 минут

Нэгдсэн үндэсний байгууллагаас ОХУ Украин руу халдан довтолсноос хойш хэдхэн сарын дараа дэлхий дахинд олон жил үргэлжлэх хүнсний хямрал үүсэж болзошгүй талаар анхааруулжээ. 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттериш:  "Украин улсын экспорт дайнаас өмнөх үеийн түвшиндээ эргэж очихгүй бол зарим улс орнууд олон жил үргэлжлэх өлсгөлөнд нэрвэгдэж болзошгүй нөхцөл байдалд хүрээд байна. ОХУ Украин руу халдан довтолсноор Украин улс боомтоороо бараа нийлүүлэхээ зогсоосон. 

Тус улс асар их хэмжээний ургамлын тос, эрдэнэ шиш, улаан буудай зэрэг үр тариа экспортолж байжээ. Улмаар эдгээр бүтээгдэхүүний нийлүүлэлт буурч, бусад бүтээгдэхүүний үнэ өсөөд байна. Дэлхийн хүнсний үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг 30 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм" гэжээ. 

Эх сурвалж: ВВС



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.202
    21 цагийн өмнө

    Daini ulmaas geheesee iluu,horigiin ulmaas hyamral uuseed bgaag heleh zurhgui,hudlaa dain ruu chiheed,tarhi uugaaj bna daa..

    Хариулах
  • 122.201.31.202
    21 цагийн өмнө

    Ukraini buudaig yaduu buurai ornuudad bish Europ oorsdiin zoorio duurgej,homsdoloos sergiilj nootsolj bgaa gedeg...

    Хариулах
  • 213.87.160.49
    Өчигдөр

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- http://Hot24.pw

    Хариулах