Сармагчны цэцэг өвчин Израил, Швейцар, Австрид шинээр илэрчээ

2022/05/23

Сармагчны цэцэг өвчний халдварийн тохиолдлууд анх удаа бүртгэгдсэнийг Изриал, Швейцар, Австри улсууд ням гарагт зарлажээ. Ингэснээр уг халдварт өвчний халдварын батлагдсан тохиолдол илэрсэн улс орнуудын тоо 15 болж байна. 

Африк тивийн баруун болон төв бүсээс үүдэлтэй сармагчны цэцэг өвчний вирус хүнээс хүнд халдварласан тохиолдол ховорт тооцогддог байна. Хэрвээ халдвар авбал хөнгөн хэлбэрээр өвчилж, 2-3 долоо хоногийн дотор эдгэрдэг гэв. 

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага урьд өмнө илэрч байсан түүхгүй дэлхийн улс орнуудад хүртэл сармагчны цэцэг өвчний вирус тархах өндөр магадлалтай болсныг саяхан анхааруулжээ. 

Сармагчны цэцэг өвчний эсрэг тусгайлсан бүтээсэн вакцин одоогоор байхгүй байгаа. Гэхдээ салхин цэцэг өвчний вакцин 85 орчим хувийн үр дүнтэй хамгаалдаг гэсэн мэдээлэл байдаг байна. 


Эх сурвалж: BBC



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.153.200
    Өчигдөр

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- http://Hot24.pw

    Хариулах