Украинчууд Хар тэнгис дэх Могойт арлыг өөрсдийн мэдэлд буцаан авлаа

2022/07/01

Өчигдөр Хар тэнгис дэх стратегийн өндөр ач холбогдолтой Могойт арлаас Оросын цэргүүд гарч явсан нь Украины хувьд томоохон ялалт болжээ.

ОХУ-ын батлан хамгаалах яамнаас “Энэхүү ухралт нь Украины үр тарианы экспортын замыг нээх зорилготой сайн санааны үйлдэл” хэмээсэн бол Украины талаас “Их буу, пуужингийн томоохон довтолгооны үр дүнд Оросын хүчийг ухраасан” гэж тайлбарласан байна.

Украины ерөнхийлөгчийн зөвлөх Андрей Ермак “Могойт арал дээр Оросын ганц ч цэрэг үлдсэнгүй. Манай зэвсэгт хүчин ажлаа сайн гүйцэтгэлээ” хэмээн твиттер хуудсандаа нийтэлжээ.

Могойт арал нь Украины Хар тэнгисийн хамгийн том боомт Одесса хотоос гарах усан зам дээр оршдог. Арлыг Оросын тал дайны эхний өдрүүдэд эзлэн авснаар Украины үр тарианы экспорт саатаад байсан юм.

С.Анужин



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.114.222
    2022/07/04

    Оросууд орхиод явсан гэсэн. Худалчууд

    Хариулах
  • 213.87.163.29
    2022/07/02

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 202.55.188.104
    2022/07/01

    Бандэрчууд худлаа ярих юу ч биш.

    Хариулах
  • 66.181.160.94
    2022/07/01

    hehe

    Хариулах