ОХУ Украйны Лисычанск хотыг эзлэн авчээ

2022/07/04

Украйны зүүн нутгийн Лисычанск хот Оросын цэргүүдийн мэдэлд очсоныг тус улсын арми баталжээ.

Тухайлбал "Лысычанскийн төлөөх ширүүн тулалдааны дараа Украйны батлан хамгаалахын хүчин эзлэгдэж байрлал, эгнээнээсээ ухрахаас өөр аргагүй болсон" гэж армийн штаб мэдэгдсэн байна. Мөн Оросууд их буу, нисэх онгоц, хүн хүч болон бусад зүйлсээрээ давуу байсан гэжээ.

Энэхүү үйл явдлын дараа  Ерөнхийлөгч Владимир Зеленский Украйны цэргүүд өөрсдийн тактик болон орчин үеийн зэвсгийн нийлүүлэлтийг нэмэгдүүлсний дараа Лисичанск руу буцаж ирнэ гэдгээ илэрхийлсэн байна.

Украйны талаас Лисычанск хот нь Северский Донец голын цаана өндөр газарт баригдсан учир байгалийн хүчтэй хамгаалалтыг бий болгоно гэж үзсэн аж.  Гэвч Лисычанскыг алдаад зогсохгүй Украины мэдэлд байдаг Славянск хот хүчтэй буудлагад өртөж, дор хаяж зургаан хүн амь үрэгдсэн талаар албаны эх сурвалжууд мэдээллэжээ. Мөн долоо хоногийн өмнө Оросын цэргүүд олон хоногийн турш Северодонецк хотыг бөмбөгдөж, эзлэн авсан байна.

Украйн Оросын эсрэг Бахмут, Славянск хоёрын хооронд хамгаалалтын шинэ шугамыг бэлтгэж байсан ч Оросын хүчтэй буудлагад өртсөөр ийнхүү хотуудаа алдсаар байгаа аж.

Эх сурвалж: BBC news

В.Цэнд-Аюуш



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.120.237
    2022/07/07

    Украйн гаднаас зэвсэг авснаараа киев, харьков хотоо л зад бөмбөгдүүлнэ.Бүр хурдан сүйрэх талдаа л орно

    Хариулах
  • 202.21.108.56
    2022/07/05

    Донецкийг чөлөөлөөд орсууд зогсоно,укрианчууд ч зогсохгүй гээд хаачих вэ, европ хөлдвөл ард түмэн нь өөрсдийг нь,,,

    Хариулах
  • 118.221.209.45
    2022/07/05

    орост үйлийн үр нь ирнээ . тусгаар улс эзлэн түрэмгийлж олон хүн алчаад ичихгүй худлаа яриад. монголизм өвчтэйгээрээ монголчууд итгээл манкуртлаад байж байна байх бусад улс мэдэж байгаа шүү

    Хариулах
  • 213.87.128.166
    2022/07/05

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 66.181.183.130
    2022/07/04

    Bravo.bravo.

    Хариулах