БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёл цэргийнхэндээ Умард Солонгос өдөөн хатгавал хариу арга хэмжээ авахыг тушаажээ

2022/07/06

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сог Ёл Умард Солонгос сүүлийн таван жилийн анхны цөмийн туршилтаа хийж магадгүй гэсэн болгоомжлолын улмаас тус улсын зүгээс ямар нэгэн өдөөн хатгалга гаргавал нэн даруй, хатуу арга хэмжээ авахыг цэргийнхэндээ тушаажээ.

Тавдугаар сард үүрэгт ажлаа хүлээн авсан Юн Сог Ёл цэргийн дээд командлагч нартай хийсэн анхны уулзалтандаа өөрөө даргалж, Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг таслан зогсоохыг уриалсан гэж Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдэгдэв.

БНАСАУ энэ жил пуужингийн туршилтаа урьд өмнө байгаагүй хурдацтай хийж байгаа бөгөөд долоо дахь удаагаа цөмийн туршилт хийхээр бэлтгэж байна гэж үзэж байна.

Эх сурвалж: Томас Ройтерс



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.89.19
    2022/07/07

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах