Илон Маск твиттерийг худалдаж авах наймаагаа цуцална гэв

2022/07/09

Тэрбумтан Илон Маск Твиттерийг $44 тэрбумаар худалдаж авах наймаагаа цуцлахаар болжээ.

Тэрбээр өчигдөр ийм агуулгатай захидлыг Твиттер компанийн төлөөлөн удирдах зөвлөлд явуулсан юм байна.

Илон Маск  Твиттерийн идэвхтэй хэрэглэгч бөгөөд 95 сая гаруй дагагчтай. Наймаа бүтэлгүйтсэн тухай мэдээ цацагдсаны дараа Твиттерийн хувьцааны ханш 7 орчим хувиар унаж, Тесла компанийн хувьцаа 2.5 хувиар өссөн байна. 

Твиттер компанийн удирдлага наймааг цуцлуулалгүй үргэлжлүүлэхийн тулд тохиролцоогоо зөрчсөн Илон Маскийг шүүхэд өгөхөө мэдэгджээ. Үүнээс гадна наймаанаас буцсан тохиолдолд тэр $1 тэрбумтай тэнцэх хураамж төлөхөөр болоод байгаа юм.

 

Эх сурвалж: Associated Press



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.154.73
    2022/07/10

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах