Үхлийн аюултай Марбург вирусийн халдвар Гана улсад дэгджээ

2022/07/19

Хор хөнөөл нь Эбола вирустэй ижил гэгддэг Марбург вирусийн халдварын тохиолдлууд анх удаа Гана улсад илэрснийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага зарлажээ.

Ням гарагт Баруун Африкийн Гана улсын өмнөд бүсийн Ашанти мужаас халдварын хоёр тохиолдол илэрч, ойрын хавьтал 98 хүнийг тусгаарласан байна. Одоогоор Марбург вирусийн халдварт өвчнийг эмчлэх эм, хамгаалах вакцин гараагүй байгаа. Уг өвчний үндсэн шинж тэмдэг нь өндөр халуурал, гадуур болон дотуур цус алдалт юм.

Марбург вирусийн халдварын тохиолдлууд өмнө нь зөвхөн Ангол, Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс, Кени, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Угандад бүртгэгдэж байжээ.

Эбола вирустэй нэг төрөлд багтдаг Марбург вирус сарьсан багваахайгаас хүнд халдварладаг бөгөөд биеийн шингэнээр, харилцан хүрэлцэх замаар хүн хооронд дамждаг.

 

Эх сурвалж: AFP



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.149.123
    2022/07/20

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах