НОБГ-ын мэргэжилтэн, ахлах дэслэгч Э.Гүрхүү “Спортын мастер” цол хангалаа

2022/08/09

Нийслэлийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн, ахлах дэслэгч Э.Гүрхүү сурын спортын холимог багийн улсын аварга шалгаруулах тэмцээний цуваа харваанд нийт 40 сумнаас 32 онож “Спортын мастер” цолны болзол хангалаа.

Тэрбээр Онцгой байдлын байгууллагад 10 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа бол сурын спортоор 2020 оноос хойш хоёр дахь жилдээ хичээллэж байна. Түүний амжилтаас дурдвал 2021 онд Монголын Залуучуудын Холбооны 100 жилийн ойн үндэсний сурын улсын аварга шалгаруулах тэмцээнд дэд мастерын болзол хангасан бол 2022 онд Дорноговь аймгийн нээлтийн харвааны тэмцээнд IV, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны “Эрч” клубийн нээлтийн харвааны тэмцээнд III байрыг тус тус эзэлж байсан хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Д.Анударь



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.156.180
    2022/08/10

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах