ЦХХХ-ны сайдад Н.Учрал, Эдийн засаг хөгжлийн сайдад Ж.Ганбаатар, Ч.Хүрэлбаатар нар яригдаж байна

С.Гандэлгэр
2022/08/17

Үндсэн хуулийн цэцийн Их суудал хуралдаж, Засгийн газрын тэргүүн нь танхимдаа хэдэн ч "давхар дээлтэй" гишүүнтэй болох боломж бүрдсэн. 

Уг асуудлаар ирэх долоо хоногт ээлжит бус чуулган зарлаж уг асуудлыг хэлэлцэх талаар эх сурвалж мэдээлсэн юм. Засгийн газарт орохыг санаархсан гишүүдийн цуваа урт байгаа ч, шинээр байгуулагдсан яамдад яригдаж буй гишүүн харьцангуй цөөн байна.

Шинээр байгуулагдсан хоёр яам өнөөдрийг хүртэл шинэ сайдаа хүлээн үүрэг гүйцэтгэгч сайд нараар удирдуулж байсан. Тодруулбал Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг одоогоор Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан түр удирдаж байгаа. Нөгөөх нь Эдийн засаг хөгжлийн яам. Агуулгаар нь Сангийн сайд Б.Жавхлан хариуцаж байлаа. 

Тэгвэл эдгээр яамдад томилогдож "давхар дээл" нөмрөх магадлалтай гурван гишүүн байгаа нь Н.Учрал, Ж.Ганбаатар, Ч.Хүрэлбаатар нар юм. 

Цахим хөгжил, харилцаа холбооны яам 

Н.Учралын хувьд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад эртнээс яригдсан. УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, Социал демократ залуучуудын холбоог толгойлдог хүний хувьд "хүсэх" юм бол сайдаар томилогдох нь ойлгомжтой. 

Түүний хувьд 2024 оны сонгуульд том амбицтай оролцоно. Ингээд бодвол улс орны нөхцөл байдал хүнд байгаа энэ үед засгийн газарт орж "нэрээ сэвтүүлэх" шаардлага ч байхгүй мэт. 

Эдийн засаг хөгжлийн яам

Тодорхой болсон хоёр хүн байгаа нь Ж.Ганбаатар, Ч.Хүрэлбаатар. Энэ салбарт дээрх хоёр эрхэмтэй энэ зэрэгцэж, өрсөлдөөнд оролцох гишүүн цөөхөн учраас өрсөлдөөн хоёр хүний дунд өрнөх төлөвтэй байна.

Ж.Ганбаатарын хувьд УИХ-д хоёр удаа сонгогдсон, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог ахалдаг нэгэн. БГД-ийн МАН-ын хороон дарга учраас намдаа ч нөлөөтэй нь ойлгомжтой. 

Харин Ч.Хүрэлбаатар бол УИХ, Засгийн газарт олон удаа сонгогдож, ажилласан туршлагатай улс төрч. Өмнөх засгийн газрын Сангийн сайд байсан түүний хувьд одоо Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байгаа. Намдаа хүчтэй "Увсын фракц"-ын толгой улс төрчдийн нэг учраас шинэ яамны сайд болох бүрэн боломжтой. 

Өнгөцхөн харвал хэдэн гишүүний асуудал хэдий ч хөшигний цаана фракц хоорондын "тулаан" аль хэдийн өрнөөд эхэлчихсэн. Сайд болохыг мөрөөдсөн тэр олон гишүүнээс тоотой хэд нь л давхар дээл нөмрөх болно. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.151.133
    2022/08/18

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
    • 66.181.160.68
      2022/08/18

      Солиот